photo de800x600_zps86ca350a.jpg

Хийл хөгжмийг дэндүү гэмээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг.

Тэрбээр хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ. Жилд нэг нижгэр тоглолт хийж, хаяаахан ямар нэг арга хэмжээнд урилгаар тоглодог. Өчигдөр “Монгол бахархлын өдөр”-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон. Тэгвэл хийлч бүсгүй тун удахгүй болох бие даасан зургаа дахь уран бүтээлийн тоглолтоо хийхээр талаар мэдээлэл хийлээ.

Тус тоглолтоо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулсны дээр уянгын бус транс хөгжим оруулсан, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг тоглолт болно гэдгийг онцолж байв. 

Хийлч Ч.Дэлгэрцэцэг “Сүүлийн үед Монголд цахилгаан хийл хөгжим дэлгэрч байгаа. Цахилгаан хийлээр ямар ч хөгжмийг тоглож болдог. Би цахилгаан хийл хөгжмөөр тоглоно. Тоглолтын эхэнд “Улаанбаатарын үдэш” дууг транс хэлбэрээр дуулна. Учир нь Улаанбаатар хот маань намуухан, уянгалаг биш, машин холхилдсон дуу чимээтэй, энд тэнд гэрэл анивчсан хот болжээ. Энэ хурдацтай өөрчлөлт хотын соёлыг олон улсад ч бас таниулах хэрэгтэй юм” гэлээ.

Түүний тоглолт энэ сарын 30-нд болох бөгөөд Дээгий тоглолтынхоо дараагаар “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрт тоглох аж.

Д.Ана

 

 

  photo 12800x600_zps9db5a035.jpg  photo 9800x600_zps959d0d0e.jpg  photo 6800x600_zps686ed588.jpg  photo 2800x600_zps827c8b02.jpg  photo 3800x600_zps9fd59b27.jpg  photo 4800x600_zpse1423685.jpg  photo 5800x600_zpsce318cd7.jpg  photo 10800x600_zpsf50fabdc.jpg  photo 8800x600_zpsc79c02e5.jpg  photo 11800x600_zps2164919c.jpg  photo 7800x600_zps526ea43a.jpg