Ц.Элбэгдоржийн “ивээлээс төрсөн сумтай” таван нэр дэвшигч
2017/01/11
1. Н.Алтанхуяг:
-2009, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийг нь удирдаж ялуулсан
– Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Сангийн сайдаар нь ажилласан
– Ц.Элбэгдорж АН-ын даргын тамгаа Н.Алтанхуягт өвлүүлсэн.
2. С.Эрдэнэ:
-С.Эрдэнийг МОАХ-ын дарга байхад Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан
– Ц.Элбэгдоржийг намын дарга байхад С.Эрдэнэ Нийслэлийн АН-ын дарга байсан
– Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Эрдэнэ Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга байсан.
3. Д.Эрдэнэбат:
-2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн менежер, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
-2004, 2008 оны Ц.Элбэгдоржийн удирдсан УИХ-ын сонгуулийн төв штабыг өөрийн Залуучууд зочид буудалдаа байрлуулсан
-1996 онд АН-д гишүүнээр элссэнээс хойш өдийг хүртэл Ц.Элбэгдоржтой хамтран ажиллаж байгаа
4. Л.Гантөмөр:
– Ц.Элбэгдоржийг намын дарга байхад Ардчилсан Залуучууд холбооны дарга байсан
-Л.Гантөмөрийг 2004 онд УИХ болоход нь Ц.Элбэгдорж сонгуулийг удирдан ажилласан
5. Ж.Батзандан:
– Ц.Элбэгдоржийг намын дарга байхад шоронгоос "өршөөл” эрж, АН-д элсэж улс төрийн хамгаалалтанд орсон.
А.Галт
Эх сурвалж: Ugluu.mn