Энэнээс саллаа гээд царай муутай хэвээрээ үлдэх нь л хамгийн үнэн юм даа
2017/01/11
Сайн байна уу. Би энэ хуудасны идэвхтэй уншигч, өөрийнхөө сэтгэлийн шархыг хуваалцмаар санагдлаа. Би багын л их царай муутай охин байлаа, ядахад дээр нь бүдүүн.
За 10 жилдээ тэгээд бүдүүнтэй холбоотой ёоз ёозоор хочоороо дуудуулдаг байлаа. Банди нар намайг өднө гэж түүхэнд байхгүй, заримдаа ангийнхаа хөөрхөн охинтой хамт явж байгаад хомрогонд нь ороод өдөгдчихвөл за бөөн баяр. За тэгээд оюутан боллоо, ангиараа нийлээд хааяа дарвина, намайг эмэгтэй хүн гэж харах нэг ч хүн байхгүй, таньдаг мэддэг бүх охид найз залуутай болсон байхад би гэж бахь байдгаараа хав дөрвөлжин царай муутай.
Их сургуулиа төгсөөд ажилд орох ганц хоёр ярилцлаганд орсон ч царайгаараа гологдсон. Тэгээд эмэгтэй хүн ер нь хэнд ч тоогдохгүй яваад байхаар өөрлүүгээ хальт бараг харсан хүнд өврөө нээдэг болчихдог юмуу хаашаа юм намайг хүмүүс ашиглаастай, нэг унтаад л би хаягдана. Одоо бодоход би бараг бэлэн бор гэдэг нь болсон байсан, зөндөө уйлдаг байлаа, яагаад заавал би ийм царай муутай төрчихсөн юм бэ гээд л. Тэгж явсаараа байгаад нөхөртэйгөө танилцсан юм. Бусад залуусыг бодвол арай өөр соёлтой боловсон, за арай өөр л байсан. Би ч бас муу санаалаад энэ боловсон сайхан амьтан ч намайгаа бас л ашиглаад хаях байх гэж бодож байсан, гэхдээ тэгээгүй бид хоёрын хайрын түүх эхэлсэн.
Анхандаа ч гоё л байлаа. Одоо харин тэр өдрөөс хойш 6 жил өнгөрч нөгөө боловсон залуу маань өдөр тутам намайг аймаар харддаг, би эрэгтэй хүнтэй үг дуугарсан бол заавал намайг хөгийн янхан энэ тэр гэнэ, өөрөө бол харсан эм хүйстэй болгон руу хандраастай, за хөгшин авгай нарт бол бүр нугасгүй бараг долоох нь холгүй. Ингээд байхаар нь би ууралсан чинь өөрийгөө ээжгүй өссөн болохоор тэр эмэгтэйчүүдийг ээж шигээ санаж хандардын байх өө, найздаа ярихыг нь сонссон чинь хөгшин авгай нар секс хийхдээ сайн байдаг залуу гоё гоё охидууд зөндөө байдаг ч яг харахаар тэр охиныг хангалттай аваад явах хөрөнгө мөнгөгүйдээ их гутардаг гэж авдаг юмдаа.
Энэ гэрт ганц болдоггүй хүн нь би, яагаад гэвэл би царай муутай, ганц орилж хашгирдаг юм нь чам шиг царай муутай юмыг надаас өөр хэн ч хайрлахгүй, би чамайг тоосонд баярлаж амьдар гэж доромжлоостой. Би одоо насан туршдаа энэ хүнд ингэж доромжлуулж амьдрах уу эсвэл салах уу? Энэнээс саллаа гээд царай муутай хэвээрээ үлдэх нь л хамгийн үнэн юмдаа.
Зочин · 2017/01/14
өөртөө итгэлтэй байгаарай. хар багаасаа ийм гутранги үзэлтэй байж болохгүй. сайн сайхныхаа төлөө тэмц өөртөө цаг гарга, гоо сайхны хагалгаа засал одоо маш хөгжсөн, их болсон битгий бууж өг!
Зочин · 2017/01/13
http://Cash4Visits.com/ref.php?refId=344203 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн
иргэн · 2017/01/12
ӨӨРИЙГӨӨ ЦАРАЙ МУУТАЙ ГЭЖ БИТГИЙ БОДОО, ХҮН ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХ ШИГ САЙХАН ЮМ БАЙХГҮЙ, ХҮНД БИТГИЙ ДОРОМЖЛУУЛ АХИЖ ДОРОМЖЛУУЛАХГҮЙ БАЙХ ЧАМААС ШАЛТГААЛНА. ӨӨРИЙГӨӨ ТОО ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА БУСАД ХҮМҮҮС ТООХГҮЙ ХАЙРЛАХГҮЙ БАЙСАН Ч ХАМГИЙН ГОЛ НЬ ЧИ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА ХҮНДЭЛ.