“Утаагүй зуухаар Бээжин асуудлаа шийдэх гээд бүтэлгүйтсэн гэдгийг хэлж л байсан”
2017/01/12
Анодын гэх тодотголтой Н.Даваа нийслэлийн утааг бууруулах хамгийн зөв шийдэл өөрт нь байгааг хэлж байна. Улстөрийн оролцоотойгоор банк нь дампуурсан гэж үздэг тэрбээр улстөрийн хүн болох гэж чамгүй мөнгө гаргасан ч, талаар болсон байдаг.
Тэгвэл тэрбээр улстөрчдийн хийх гээд чадахгүй байгаа ажлыг технологи шийдэл талаас нь олж харчихаад байгаа талаараа хэвлэлд ярьж сууна. Тэрбээр “найман жил цахилгаанаар халаах технологи дээр ажиллаж, нилээд туршлага хуримтлуулсан. Утаатай тэмцэнэ гэдэг асуудлын цаана зайлшгүй технологийн шийдэл байх ёстой. Анх л утаагүй зуух гэгчийг гаргаж ирж байхад би “Утаагүй зуух гэхээсээ илүүтэй цахилгаан эрчим хүчээр шийдсэн нь үр дүнтэй, энэ зуухаар Бээжин асуудлаа шийдэх гээд бүтэлгүйтсэн” гээд саналаа тавьж байсан. Гэсэн ч хоцрогдсон технологийг эх орондоо авчирч, үр дүн гараагүй юмыг давтаад хийж байгаа байхгүй юу. Утаагүй зууханд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байхад өнөөдөр утаа багасаагүй л байна. Хэрвээ тухайн үед утаагүй зуух гэхээсээ илүүтэй технологийнхоо сонголтыг зөв хийчихсэн байсан бол өнөөдөр утааны асуудал байхгүй л байх байлаа.” хэмээн ярьж байна.
Мөн тэрбээр Монголын нөхцөлд тохирсон, энд яг ажиллаж чадах технологийг монголчууд бид өөрсдөө л бүтээнэ үү гэхээс өөр Германаас, Японоос, Солонгосоос хийгээд өгчихнө гэж байхгүй. Цаг агаараас шалтгаалаад болдоггүй юм билээ. Тухайлбал, би өөрийнхөө санааг Солонгосын мундаг компани, эрдэмтнээр хийлгэж үзсэн. Улаанбаатарт ирэхэд болдоггүй, даралт заах хэмжүүр, далайн түвшин зэрэг хэд хэдэн нөхцөлөөс шалтгаалаад өөрчлөгдчихдөг юм билээ гэх мэтээр энэ бүхнийг туулаад явж байна. Бидний хувьд гол нь олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол технологи нэвтрүүлэх юм… Утаагүй зуухны дараагийн шат үргэлжилж 500 тэрбум төгрөгөөр дахиад тоглох гэж байна. Засгийн газрын дэмжээд байгаа төсөлд 500 тэрбум төгрөг хэрэгтэйн дээр IV цахилгаан станц шиг хоёр ч цахилгаан станц хэрэгтэй. Ийм технологийн төлөө манай засаг төр ажиллаж байна гэдгийг бид олж харсан. Гэтэл манай шинэ технологи халаалтаас гадна плеткаа ажиллуулах боломжийг давхар хангаж өгсөн мөртлөө айл бүрт суулгавал таван тэрбум төгрөгөөр таван жилд нийслэлийг утаагүй болгож болно гэж байна. Хэрэв маш богино хугацаанд буюу нэг жилийн дотор гаргая гэвэл 50 тэрбум төгрөгөөр гаргаж болно. Энэ бүтээгдэхүүн нэг айлд 250 мянган төгрөгөөр очих юм. Гэтэл Засгийн газрын дэмжээд байгаа төсөл нь 2.5 сая төгрөг шүү дээ. Их зөрүү байгаа биз.” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2017/01/13
төр засгийнхан утаагаар мөнгө хийх шийдэл л олж харж дэмжсээр яваад өнөөдрийг хүрлээ. Ийм бага хөрөнгөөр шийдэх асуудлыг дэмжихгүй байх гэж айж байна. Дарга нарт мөнгө л чухал болохоос өөр юу ч хэрэггүй ш дээ