Ард түмэн өөрийгөө удирдах цаг болсон уу
2017/01/12
Нэн цөөнхи олонхи биднийг дарангуйлж байна. Нэн цөөнхи бол олигархиуд юм. Олонхи бол ард түмэн бид юм. Ард түмэн бол үүрд оршин тогтнодог. Авилгад идэгдсэн цөөнхи удаан оршин тогтнодоггүй.
Ард түмэн ядуу байхыг үзэн яддаг юм. Ард түмэн хүчирхэг байхыг л хүсдэг юм. Бидний хүчирхэг байх хүсэлд садаа болж байгаа тэр авилагжсан цөөнхийг устгаж байж л сая хөгжил дэвшил ирнэ. Ард түмний засаглал байнгийн хөгжил дэвшил тэмүүлж түүндээ хүрч байдаг. Авилгад идэгдсэн цөөнхи эрх мэдэлдээ дулдуйдан хийсэн нүгэлт хэргүүдээ нээн дарагдуулах гэж дарангуйлалыг тогтоодог юм.
Өнөөдөр Монголын ард түмэн цөөнхийн дарангуйлалын тамд амьдарч байна. Цөөнхийн дарангуйлалыг үүсгэж байгаа авилгад идэгдсэн олигархиуд нэн цөөхүүлээ Монголын ард түмний эсрэг хийж байгаа дээрэм, хулгай, хуйвалдаан, дарангуйлал ёс суртахуунтай шударга хүмүүсийг тэсэхэд бэрх болгож байна.
Нэн цөөнхи өөрсдийгөө ард түмний хүү, нутаг усны бурхан, эх оронч, ардчилагч хэмээн итгүүлж байна. Тэд өөрсдийгөө нутаг усныхаа шилдэг нь, ард түмний хамгийн шилдэг нь гэж өөрсдийгөө тунхаглан төөрөлдсөөр явна. Тэрэнд итгэх хэрэггүй. Өөрөө л тэрэндээ итгэг. Тэрэндээ тойрон хүрээлдсэн долдой нар нь л итгэг.
Авилгажсан олигархиуд Монголын ард түмний татварын мөнгийг, газрын хэвлийн баялгыг, бүүр газар шороог хүртэл тонон дээрэмдэж байна. Үндэсний бахархалт түүх, бунхан, тусгай хамгаалалттай газар, өв соёл, оюун санааг хүртэл утсган үгүйрүүлэх санаархал өвөрлөж байна. Эцсийн эцэст бидний хамгийн чухал эрх чөлөө болох сонгох эрх чөлөөг хүртэл луйвардан дээрэмдэж байна. Авилгажсан цөөнхи эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхдүүдийн амьдралын ирээдүйг хүртэл булааж байна.
Монгол ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл хог мэт гудамжинд хаягдаж байна. Монгол улсын оршин тогтнол аюул учруулж байна.
Монгол улсын мандан бадралын гол ундарга нь ард түмэн. Ард түмний ухаан дутаагүй. Эрх баригчдын ухаан дутчихлаа. Тэдний ухаан дутсан буруу бодлогын үйл лай ард түмний нуруун дээр л ирж байна. Хамтдаа буруу бодлогын эсрэг зөв бодлогын хувьсгал хийцгээе.
Харийн гал хөл болж, харийн үзэл баримтлал хуулбарлан хэрэгжүүлэгчдийн эсрэг таны үнэ цэнэтэй бүхнийг чинь хамгаалалцахаар Монгол Крнсерватив үзэл амилсан юм. Үнэ цэнэтэй бүхнээ хамгаалахгүй бол цөөнхөөр дамжуулж хэн нэгэн булайхаар шунаж байна.
Үр хүүхдүүдээ, ач зээ нартаа ямар ирээдүй үлдээх вэ гэдэг зөвхөн таны гарт л байгаа. Олонхи бол та. Одоо ТА бид хууртагдаж болохгүй. Авилгачдын савраас үр хүүхдийнхээ ирээдүйг аврах, тусгаар тогтнолоо авч үлдэх том үүрэг бидний өмнө тулж ирээд байна.
Монгол улсын үсрэнгүй хөгжлийн саад бол авилгачид. Олонхийг 27 жил дарангуйлсан цөөнхи юм. Бид авилгачдыг цэвэрлэхээс Монголын ирээдүй эхэлнэ.
Монголын ард түмэн өөрийгөө удирдах болсон уу? ...БОЛСОН ГЭДЭГТ БИ ИТГЭЖ БАЙНА.
Н.Дашдаваа
Балт · 2017/01/14
Ийм юм болбол Монгол анархизмаар замнана гэсэн үг
Зочин · 2017/01/13
БОЛСОН
business erkhlegch · 2017/01/13
unexeer tuildaj baina, heden humuusee tsalinjuulax geed udur shunugu hudulmurluj bna. xamgiin gol ni ene undur banknii zeeliin xuug l tuluxiin tuluu baiguullaga maani ter chigeeree l ajillaj baix shig....
Зочин · 2017/01/12
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Зочин · 2017/01/12
БОЛСОН
30000 · 2017/01/12
монголд хуулийн дагуу авлигчидтай тэмцэх, сонгуулиар зөв сонгох, монгол улсаа хөгжүүлэх гэж байхгүй болсон шүүдээ. энэ намаар улсаа удирдсан луйварчдыг шүтсэн залуу / яаж ажил хийхгүй амар мөнгө олохыг хүссэн / үе залгамжилч байна даа,
Зочин · 2017/01/12
АН-ыг самарч болгож тавьлаа одоо Монгол улсаар жаахан оролдож үзье гэж байгаа бол тэр явцгүй шүү Өндөрлөгт хүрэх гэсэн шуналаа өөр ирээдүйтэй сайн сайхнаар эхлээчээ
төрөө цэвэрлэе · 2017/01/12
АН, МАН д итгэл үзүүлж 27 жтл төр бариулсаны шанд бид өртэй, авлигачтай, газрын наймаачидтай, ядуурал ард иргэдийг нөмөрсөн улс болсон. АВЛИГАЧИДтай хуулийн байгууллагууд тэицэх боломжгүй төрийг энэ 2 нам бий болгосон. АН, МАН ыг багалзуурдсан луйварчидтай яиар ч хуулийн байгууллага тэмцэх боломжгүй. ЯАГААД гэвэл намын дарга нь хуулийн байгууллагуудын дарга нараа томилдог сонгодог тогтолцооо монголд л байна.
0000 · 2017/01/12
Хулгайч луйварчин алуурчан гэмэт хэрэгтэн нар өнөөдөр Монгол улсын төрийн хуруунд зайдалсаар байна Ий байхад Монгол улс улс шиг улс байж чадархгүй Үүнийг ард түмэн сонгуулийн замаар устгаж чадна гэдгээ ойлгохгүй хулгайч нарын мэхэнд ороод байх юм