Химийн ухааны доктор И.П.Клименкогийн бичсэн шар айрагны тухай зарим баримтуудыг танилцуулж байна.
  •  Шар айраг дааврын өөрчлөлтөд оруулдаг
  •  Шар айраг бэлгийн сулрал, донтолт үүсгэдэг
  •  Шар айраг бол согтоохоос гадна мансууруулдаг
Спирт хэрэглэснээр  зарим эрчүүдэд эм шинж илэрч, улмаар  бэлгийн сулралтай болдог бол зарим эмэгтэйчүүдийн дуу хоолой ааш зан нь эршүүд болж, сахал үс ургах нь ч бий.  Өнөөдөр түгээмэл байгаа элдэв төрлийн алкоголь дундаас эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгийн дааварт  хамгийн сөрөг нөлөөтэй нь шар айраг юм.
Шинжлэх ухаан үүнийг 1999 он хүрч байж л нэг юм ухаж ойлгосон байдаг. Шар айрганд өвөрмөц гашуувтар амт оруулахад ашигладаг зөрөг цэцгэнд фитоэстрогон("фито”- ургамал, "эстроген”- эм бэлгийн даавар)-ийн бүлэгт хамаардаг 8-пренилнарингенин(8-ПН) агуулагддаг аж[1].
Улаан хошоонгор, царгас зэрэг өөр зарим ургамалд ийм нэгдэл бас байдаг бөгөөд ардын эмнэлгийнхэн аль эртнээс энэ талаар  мэддэг учраас малчид малдаа ийм ургамал аль болох бага идүүлэхийг хичээдэг байв. Тэгэхгүй бол мал нь хээл авдаггүй байжээ. Жишээ нь, Австралид дан улаан хошоонгор идүүлсэн хонин сүрэгт ийм тохиолдол ажиглагджээ[2].
Тэгэхдээ 8-ПН болохоор дааврын хүч нь бусдаас 10-100 дахин их буюу хүний бэлгийн дааварт  дөхөж очдог онцлогтой[3]. Энэ баримт 1999 оноос хойш шинжлэх ухааны нарийн хүрээнд яригдаж байгаа ч өргөн олон нийтийн хувьд ийм мэдээлэл үндсэндээ хаалттай байгаа юм.
2
Ингэхэд бэлгийн даавар гэж юу вэ? Эрэгтэй хүний бие махбодь эр бэлгийн даавар(тестерон), эмэгтэй хүнийх эм бэлгийн даавар(эстроген) боловсруулдаг. Түүний тусламжтайгаар эрчүүд булчинлаг, сахал үс болсон биетэй, эршүүд дуу, зан ааштай болдог бол эмэгтэй нь эмэгтэйлэг бие хаа, цэвэрхэн арьс, илүү зөөлөн хоолой, ааш аальтай болдог. Хүн хэрэв өөрт нь тохирохгүй даавар хэрэглээд эхэлбэл гадаад байдал, дуу хоолой, зан ааш нь өөрчлөгддөг. Тийм учраас хүйсээ өөрчлөх хүсэлтэй хүмүүс зориуд даавар хэрэглэдэг.
Дааврын нэг онцлог нь багахан найрлагатай байсан ч үйлчлэл ихтэй байдаг. Эрүүл эмэгтэй хүний хоногт боловсруулах эм бэлгийн дааврын хэмжээ 0.3-0.7мг буюу элсэн чихрийн ширхэгний тал шиг хэмжээтэй байдаг. Гэхдээ энэ хэмжээ нь хүнийг эмэгтэйлэг байхад хангалттай хүрэлцдэг. Тэгвэл 1 литр шар айрган дахь дааврыг эстрогенд шилжүүлэн тооцвол  0.15 мг хүрдэг[4]. Шар айрган дахь фитоэстрогений 90 хувь нь идэвхгүй хэлбэртэй байдаг ч нарийн гэдсэнд орсон хойно уг даавар идэвхиждэг[5].
Шар айраг эрчүүдэд юу өгдөг вэ? Эр хүн шар айраг ууснаар өөрийн биен дотроо эр, эм бэлгийн дааврыг тодорхой хэмжээнд хольцолдуулна [6]. Уг нь эр бэлгийн даавар эрэгтэй хүнд эрч хүч, шийдмэг зан, ялан дийлэх тэмүүлэл, манлайлагч байх хүслэн төрүүлдэг бол ингэж хольцолдсоноор эр зориггүй, буйдан дээр хэвтэж зурагт гөлөрсөн завсрын хүйсний  амьтан болгон хувиргана. Даамжрахаараа өрвөлзсөн муухай ааштан болно.
Тийм хүний бие галбир нь хүртэл өөрчлөгдөж, бөгс нь бүдүүрч, эмэгтэй хүн шиг гуя хасаараа мариална. Гэдэсний булчин сулрана. Хөхний булчирхай томорч өөхөөр дүүрнэ. Зарим мэдээллээр бол ийм хөх сүү орох нь ч байдаг аж[7]. Зүрхний хэм алдагдаж, зүрх хаах эрсдэл нэмэгдэж, физик ачаалал улам бүр нэмэгдэнэ. Эмч нар үүнийг "шар айрагны” буюу "баварын синдром” гэж нэрлэдэг.
 
Шар айраг эмэгтэй хүнд юу өгдөг вэ? Эмэгтэй хүний бие махбодь илүү нарийн зохиолдлогоотой, сар болгон дааврын ерөнхий дэвсгэр  нь өөрчлөгдөж байдаг учраас энэ нарийн механизмд фитоэстроген болон бусад төрлийн даавар нэвтрэн орсноор Австралийн хонь хээлтэхээ больдогтой адил үр дагаварт хүрэх аюул хүртэл бий. Хэвийн үед эрүүл эмэгтэй хүний бие организм  өөртөө хэрэгтэй хэмжээний даавраа л боловсруулдаг.
 
Шар айраг уусан эр хүн эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлэх нь багасдаг бол эмэгтэй хүнийх эсрэгээрээ нэмэгддэг. Эмэгтэй хүний бэлгийн сонирхол нэмэгдэж эрчүүдийг өдөж эхлэхийг "ороо орох” синдром гэж нэрлэж болно. Энэ бол ухамсаргүйгээр үйлдэгддэг, эрүүл ухааны хяналтаас ангид үйл юм. Харамсалтай нь бүсгүйчүүд үүнийгээ хэвийн байдал хэмээн ойлгож,  сэтгэцийн энэ хямрал нь шар айраг, тамхи, мөн амьдралын ийм хэв маягийг тулгасан реклам сурталчилгааны үр дагавар гэдгийг мэддэггүй.
Энэ бичвэр маань шар айрагнаас татгалзаж, дарс архи мэтийн илүү чанга умдаан хэрэглэхийг уриалж байна гэж ойлгогдохыг хүсэхгүй байна. Ямар ч төрлийн спиртийн ундаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг дааврын өөрчлөлтөд оруулдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хүнд шар айраг, архины аль нь ч хэрэггүй.
Шар айрганд дурласан эр, эм хүмүүсийг түүнээс татгалзсанаар дааврын анхдагч байдлаа сэргээн тогтоож, алдсан эрүүл мэндээ он цагийн явцад эргүүлэн олж болно хэмээн найдлага төрүүлж болох ч тийм хүмүүс шар айрагнаас татгалзах нь маш хэцүү. Яагаад? Энд дахиад зөрөг цэцгийн тухай дурдах хэрэгтэй болно.
Зөрөг цэцгийн ойрын хамаатан нь зэрлэг олс юм. Зэрлэг олс нь марихуан, гашиш зэрэг мансууруулах бодисын түүхий эд. Зөрөг цэцэгт эдгээр бодис маш бага тунгаар бас байдаг[8]. Тэгвэл шар айрагны найрлаган дахь алкоголь нь этилийн спирт бөгөөд мансууруулагч мөн. Шар айрганд хүн бусад алкоголиос илүү хурдан, анзааргагүйгээр донтдог. Энэ донг эмчлэхэд хамгийн хүнд байдаг.
Шар айраг хүний бие махбодод хэрхэн үйлчилдгийг одоо хүртэл нарийвчлан судлаагүй байгаа нь талуудын ашиг сонирхолтой холбоотой нь ойлгожтой. Гэхдээ л шар айраг хэтрүүлэн хэрэглэгчдийн 30-аас илүү хувь нь уусан шар айрагны хэмжээнээс үл хамааран хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн судалгаа байдаг[9]. Шар айраг нь бас нүдний хэд хэдэн өвчний шалтгаан болдог[10].
Эцэст нь "домчид”-ын ном сударт хэсүүчилдэг зарим нэгэн хортой зөвлөгөөний талаар өгүүлье.
Жирэмсэн эмэгтэй шар айраг ууж болох тухай зөвлөгөөг гэмт хэрэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй бөгөөд орчин цагийн анагаах ухаан хэзээ ч тийм зөвлөмж өгдөггүй. Алкоголь цусанд түргэн нэвтэрч ихэст өөрчлөлт өгөх төдийгүй хүүхдийн дөнгөж бүрэлдэж буй эд эрхтний үйл ажиллагааг гэмтээж мэднэ.
Шар айраг нярай эхийн сүүний гарцыг нэмэгдүүлж болох ч хүүхэд нь алкошолтой сүү хөхсөнөөр хөгжилд нь сөргөөр нөлөөлж, нялхаасаа алкогольд донтож ч мэднэ.
Унтаж чадахгүй байгаа хүүхдэд шар айраг цайны халбагаар уулгахад үнэхээр нөлөөлдөг. Гэхдээ мансууруулах үйлчилгээг нь орхиод ердөө спиртийн нөлөөг нь авч үзье. Этилийн спирт нь хүүхдэд 5 дахин хүчтэй нөлөөлдөг. Нялх хүүхдийн биеийн жин эхийнхээсээ 1—15 дахин бага гэж үзвэл нэг халбага буюу 15 гр шар айраг нь насанд хүрсэн хүн 1 литр шар айраг уусантай тэнцэнэ.
Хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Амт нь таалагддаг учраас гэж хорхойтнууд хэлдэг. Гэтэл шар айрагны амт эхлээд таалагдахгүй, харин ч муухай байснаа бага багаар дассанаа ихэнх хүн мартчихдаг. Тамхи эхлээд сороход муухай байснаа хүн өөрийгөө хүчлэн түүнд дуртай болдогтой үүнийг адилтгаж болно. Шар айрагны их олон хорхойтон амт муутай гээд алкогольгүй шар айрагнаас татгалздаг ч шошгыг нь нуун туршиж үзэхэд ердийн шар айрагнаас ялгаж чаддаггүйг туршилтын үр дүнгүүд нотолдог [11].
Тэгэхээр хүмүүс яагаад шар айраг уудаг юм бэ? Эхэндээ "том хүн” болж харагдахын тулд уудаг, дараа нь алкогольтой учраас л уудаг.
Цусан дахь алкоголийн шингэх хугацаа / Blood alcohol decay time, h.
 
Уусан хэмжээ (хэмжих нэгж)
Эрчүүд
Эмэгтэйчүүд
Уулт (хэмжих нэгж)
1
2
3
4
5
1
2
3
4
5
Шар айраг (500 гр)
2цаг
5цаг
7цаг
9цаг
12цаг
6цаг
12цаг
18цаг
24цаг
30цаг
Дарс (200 гр)
3цаг
6цаг
8цаг
11цаг
14цаг
7цаг
14цаг
21цаг
29цаг
36цаг
Шампанск (150 гр)
2цаг
3цаг
5цаг
7цаг
8цаг
4цаг
8цаг
13цаг
17цаг
22цаг
Коньяк (50 гр)
2цаг
4цаг
6цаг
8цаг
10цаг
5цаг
10цаг
13цаг
21цаг
26цаг
Архи (100 гр)
4цаг
7цаг
11цаг
15цаг
19цаг
10цаг
19цаг
29цаг
38цаг
48цаг
Эмэгтэй хүн алкогольд донтох нь эрчүүдээс 2.5 дахин илүү байдаг нь цусан дахь алкоголь нь мөн 2.5 дахин илүү хугацаагаар хадгалагддагтай холбоотой.
 
эх сурвалж: Дүүрэн.мн