Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг туржээ
2017/01/13
Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг жин хассан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтлэсэн нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа. Тодруулбал нийтийн дууны урлагийн цөөн тооны гэр бүлийн хос уран бүтээлчдийн нэг болох дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар "Хайрын бэлэг" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэлдээ оржээ.
Бэлтгэлийн явцад дуучин бүсгүй маань 20кг жин хасч чадсан бөгөөд тун удахгүй болох тоглолтынхоо тайзнаа үзэгч сонсогчидтойгоо итгэл дүүрэн учран золгох нь ээ. Энэ дашрамд дуулгахад тэдний "Хайрын бэлэг", "Атгасан шагай", “Ханийн тэнгэр”, "Амьдрал сайхан" зэрэг уран бүтээлүүд нь хэдийнээ түмэн олны сонсох дуртай дуунууд болжээ.