Үхлийн зам
2013/03/05
Боливийн Юнгас мужийн зам тус улсын хамгийн аюултай бөгөөд эрсдэлтэй замын нэг . Үүнийг нутгийн иргэд Үхлийн зам гэж нэрлэдэг.
Андын нуруунд байрлах энэ зам 70 км урт үргэлжилдэг бөгөөд далайн түвшинээс дээш 3600 метр өндөрт байрладаг. Тус зам дээр хоёр 7 хоног тутамд л бараг байнга хүний амь үрэгдсэн осол гардаг байна. Харин нэг жилийн хугацаанд 100-200 хүн энэ зам дээр амиа алддаг гэсэн тооцоо гарчээ.