Намайг ойлгох хэн нэгэн байна уу?
2013/11/05
Сайн байцгаана уу Намайг Б гэдэг 24-тэй, нөхөр,нэг хөөрхөн хүүхэдтэй. Овойж оцойх хөрөнгө чинээгүй ч, дутах зүйлгүй сайхан л амьдарсаар байна. Олон хүний, олон өнцгөөс харж, дүгнэж, бодлоо хуваалцаж, басчхүү зарим нэг зүйлийг суралцах завшаан олгодогт нь хирэндээ л баярлаж явдаг юмаа энэ сайтад.
Юу л даа, надад нэг маш тэнэг ч гэмээр, тэгсэн хэрнээ бүх л зүйлд саад болоод, бүр стресстүүлээд байгаа нэг зүйл байна, асуудал болчихоод намайг маш их зовоогоод байх юмаа, та бүхэн санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгөөрэй би хаяхыг нь хаяад, авахыг авъя аа.
Нөхөртэйгөө багын найзууд байсан, түүндээ дурлаж сүйд болоогүй ч, одоо бодоход хүндэлж, хайрлаж явдаг хүний маань нэг. Гэхдээ татагдаж, янаг амрагийн зүрх сэтгэлээр дурлаж, хайрлаж байсангүй ээ, нөхөр минь гомдохвий гэж жаахан санаа зовж сууна. Би өөрийгөө ерөөсөө ойлгохоо байлаа, эмэгтэй хүнд улаанцайм татагдаад байх юм. Бүр сүүлийн үед нөхөртэйгөө хамт байхдаа өөрийн мэдэлгүй өөр ямар нэг эмэгтэйг төсөөлчихсөн байж байна… Би уг нь өөрийгөө бисекс, гетеросекс, гомосекс гээд янз бүрийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг сайн мэддэг гэж боддог байлаа. Тэд чинь бүр байгалиасаа тийм мэдрэмж нь бэлгийн мэдрэмжтэй болоход нь л мэдрэгддэг биздээ… Гэтэл би ижил хүйснийхээ хүнийг бодож байснаа огт санахгүй юм. Энэ ямар нэгэн дааврын өөрчлөлт энээ тэрээ нь юм болов уу, эсвэл би бисекс чиг баримжаатай хүн юм болов уу, ээ бурхан минь би тийм баймааргүй байна, сайн эхнэр, эзэгтэй, хүүхдийнхээ сайн ээж нь баймаар байна. Ёстой хэцүү юм болоод байх юмаа, миний дотор хурц хурц үзүүрүүд. Дайн байлдаан болж байгаа юм шиг л… Бас ганцаардах мэдрэмж төрөөд байх боллоо. Энэ үнэхээр аймшигтай байдаг. Намайг ойлгох хэн нэгэн байна уу? Ярилцаач. Ойлгомжгүй зүйл бичсэн бол уучлаарай, гэхдээ дотроо ядаж жаахан уудлаад ингээд ч гэсэн гаргамаар санагдсымаа. Баярлалаа. Сэтгэгдлүүдтэй үргэлж хамт байх болно.