“Uvertura” хамтлаг “Монгол минь...” цомгийн баяраа энэ сарын 31-нд хийнэ
2017/01/16
Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь...” цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Тус хамтлагийнхан “Монгол минь” цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглохоор болжээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын морин спорт залуу уяачдын холбоо ажиллаж байгаа юм. Тус холбоог УИХ-ын гишүүн Д.Гантулга тэргүүлдэг бөгөөд түүний санаачлалаар залуу малчдыг дэмжих аяныг уг тоглолттой зэрэг эхлүүлж байгаа юм. Уг аялан тоглолтоос олсон орлогоор залуу малчдыг дэмжих юм байна. Тодруулбал байгалийн хүчин зүйлийн улмаас малгүй болсон залуу малчдад тоглолтын орлогоос малжуулах, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох гэнэ.
2016 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан Монгол поп, опера “Uvertura” хамтлаг 2017 оныг мөн уран бүтээл, амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлээд байгаа бөгөөд аян тоглолтын зургуудаас бид фото сурвалжлага хүргэх болно.