Хүн зовлонгийн үндсийг өөрөө л тарьдаг. Өөрийн хийсэн үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй, Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй....

Энэ сарын 08-ны 08-ны 15:00 цагт Тзнгис, Өргөө-1,11 кино театруудад нээлтээ хийх  “ХӨЛТРӨГ” уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийлээ.

SB picture, Logic film-ийн хамтран бүтээсэн “Хөлтрөг” киноны ерөнхий продюссероор “Лаки Лайф” ХХК-ий захирал А.Энхбаяр, ерөнхий найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, Ерөнхий зураглаачаар Э.Нэргүй. Хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат /Аптан ураг хамтлагийн/, Т.Түмэнхүү, Зургийн дарга МУСТА Н.Батбилэг, Туслах найруулагч О.Батнасан, Асисент найруулагч Бямбажаргал, Туслах зураач Б.Мөнхжин, Э.Нямсүрэн, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам, Дууны найруулагчаар "Авиа" студийн  О.Цэгмид, Эвлүүлэгч Э.Анхжаргал, менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.

Тус киноны гол дүрд Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, Р.Баттогтох, О.Мөнхсоёл, МУСТА С.Болормаа, бяцхан охины дүрд Н.Ирмүүн, хүүгийн дүрд Б.Бат-Эрдэнэ нар тоглож, киноны дууг МУСТА "Татар" хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай дуулсан юм.

"Хөлтрөг" киноны зураг авалт ихэвчлэн шөнийн цагаар хийгдэж байсан бөгөөд зөвхөн дэнлүүний гэрлээр шийдэж, их хөдөлмөр гаргаж хийсэн нь зураглаачийн ур чадвар харагддаг бөгөөд жүжигчдийн хуьд амьдралд байхгүй ер бусын зүйлийг мэдрэмжийн хир хэмжээг нь барьж тоглох, зургаа дахь мэдрэхүйгээр дамжуулан харьцдаг далд ертөнцийн тухай хүний бодлоор илэрхийлэгдэж байгааг уран бүтээлчид маань гаргахыг зорьжээ.

Энэхүү киноны зохиолч МУСТА С.Болормаа: “Киноны гол санааг ардчилал гарснаас хойш далд ертөнцийн тухай их ярих болсон байна. Урд өмнө далд ертөнцийн талаар ярих нь хаалттай сэдэв байсан. Харин өнөөдөр энэ сэдэв нээлттэй болжээ. Үүнийг дагаад бөө, үзмэрч хүмүүс бий болсон. Бид нар өөрсдийгөө энэ далд ертөнцөөс  өөрсдийгөө хол байдаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ бид хол байдаггүй зэрэгцэн оршдог юм. Шарын шашинд далд ертөнцийг олон янзаар тайлбарлаж ирсэн. Гэхдээ би өөрөө мөнх хөх тэнгэрийг шүтдэг хүн. Энэхүү ертөнц нь бидний сэтгэл дотор оршиж байдаг юм. Үүнийг л гаргахыг зорьсон. Мөн хүн өөрийгөө хийсэн үйлийн үрээс зугтаах юм шиг боддог. Муухай зүйлийг өөрөө хийгээгүй юм шиг явдаг гэвч үүнтэйгээ холилдсон явж байна. Нүгэлгүй гэж өөрийгөө боддог буй ээж өөрөө нүгэлтэй явж байдаг. Зохиолоо хүн айлгах зорилгогүй. Аймшгийн кино биш сэтгэхүйн аймшгийн кино талаас нь бичсэн” гэдгээ онцоллоо.

Мөн найруулагч СБолд-Эрдэнэ: ""Хөлтрөг" киноны үйл явдал 24 цагийн дотор өрнөдөг. Гэхдээ маш сонирхолтой. Дүрүүдийн хувьд 9-н хүний дүртэй. Гэрэл тавилтуудыг маш  сайн тавигдсан. Тухайлбал, Киноны 70 -80 хувь нь шөнийн зураг авалт ихтэй. Үүнийг гэрэлтэй орчинд зураг авалтыг хийхээр теле жүжиг шиг болчих гээд байдаг талтай. Тийм  учраас дэнгийн гэрлээр шийдэж өгснөөрөө онцлог зураг авалт болсон. Жүжигчдийн тоглолтын хувьд ер бусын байдалд хүн орохоор ямар байдаг , түүнийг илэрхийлэхдээ тоглолтууд нь онцлогтой. Үүнийг зөвөөр гаргаж өгсөн гэж бодож байна. Өөрийнхөө хийсэн зүйлд сэтгэл ханаад хойш суух асуудал уран бүтээлч хүнд байж болохгүй” гэлээ.

Замилангийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгор: “Одоогийн байдлаар дэлгэцийн 20-иод уран бүтээлд ажилласан байна. Энэ удаагийн “Хөлтрөг” уран сайхны кино нь бусад дэлгэцийн бүтээлээс онцлог байж чадлаа. Учир нь уран бүтээлч хүний хувьд хөгжиж дэвших боломж олдсон. Мөн миний ажиллаж байсан дүрүүдээсээ өөр зан төлвийн хувьд ирмэгийн шийдмэг, магадгүй надаас гарамгүй занг гаргасан. Ер нь жүжигчин хунд их өгөөжтэй дүр дээр ажилласнаараа өөртөө олон зүйлийг тусгаж авсан байгаа. Мөн их зүйлд суралцсан. Мэдээж суралцахад үлгэр дуурайлал үзүүлэх хүн байх хэрэгтэй. Жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хоёроос гурван уран бүтээл дээр хайр сэтгэлтэй хосууд болж дүр бүтээж байсан. Миний алтан портнёр гэж хэлж болно. Миний дүрийн хувьд илүү, дутааж болхгүй байсан үүн дээр Болд-Эрдэнэ жүжигчин их зөвлөсөн.  Хэр их чадамжтай ажилласныг үзгчид дүгнэнэ. Уран бүтээлч хүн ажилласан уран бүтээлээсээ бас суралцдаг байх хэрэгтэй гэж би бодож явдаг. Миний бодлоор  үйлийн үр гэдэг чинь ямар аюултай зүйл байдаг юм бэ гэдгийг мөн нэгэнт үйлийн үр хийсэн бол түүнээсээ зугтах аргагүй байдаг юм байна. Тэгэхээр алхам бүртээ үйлийн үрээс зайлсхийж явахын тулд хүн зөв байх нь чухал гэдгийг ойлгож, зөв байхыг эрхэмлэж байгаа. Одооноос эхэлж үр хүүхдэдээ зөв байхыг сургамжилж эхэлсэн” гэсэн юм.

Эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм. Энэ бэлгийг хайрлах нь хүний амьдралын хамгийн эрхэм чухал зүйл юм гэдгийг анхааруулж, өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах апдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар үзүүлсэн бөгөөд хойч үеийнхэндээ ийм алдаа гаргахаас сэрэмжилж, амьдралдаа зөв сонголт хийн ухаантай амьдрахыг киноны үйл явдлаар харуулах болно гэдийг киноны багийнхан тодотгосон.

Д.Ана

 photo IMGM0400800x600_zps09a15c3a.jpg  photo IMGM0390800x600_zpsd0cae28e.jpg  photo IMGM0379800x600_zps9913bb5e.jpg  photo IMGM0376800x600_zps391f9eb4.jpg  photo IMGM0372800x600_zps063cfd0f.jpg  photo IMGM0371800x600_zps4f21b170.jpg  photo IMGM0367800x600_zpsbd63e724.jpg  photo IMGM0366800x600_zps5ac23956.jpg  photo IMGM0363800x600_zps48874ed1.jpg