Үс засуулбал: Өлсөж ундаасна
2017/01/17
2017.01.17 / БИЛГИЙН ТООЛЛЫН 20
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 08.24-17.33
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус
Аргын тооллын 1 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Харцага одтой, хөх луу өдөр.
Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.