GLOBAL FINANCE Сэтгүүлээс Голомт Банкинд шилдэг интернет банк 2013 шагналыг гардууллаа
2013/11/06
Олон улсын банк санхүүгийн шилдгүүдийг тодруулагч, салбартаа нэр хүнд бүхий Global Finance сэтгүүлээс 2013 оны 9-р сард “Best Internet Bank Award 2013” шагналын эзнээр тодроод байсан дэлхийн нэр бүхий банкуудыг зарласан билээ.
Тэгвэл уг нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын НьюЙорк хотноо болж Голомт банк 2013 оны “Шилдэг Интернэт Банк”шагналыг гардан авлаа.
Тус сэтгүүл дэлхийн шилдэг интернэт банкуудыг тодруулахдаа цахим банкинд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болоод тэдгээрийн технологийн дэвшилтэт шийдэл, шинэлэг байдал, хэрэглээ, цахим бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчдийн тооны өсөлт зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна.
Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь эзэлж, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан цахим бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болох бүрэн автомат банкны салбар “Өөртөө үйлчлэх банк,”ухаалаг утасны “Смарт банк”аппликейшн, автомат мөнгөн шилжүүлгийн “Захиалгат шилжүүлэг” зэрэг шинэ үйлчилгээ, шилдэг технологиудыг Монголын банкны системд анхлан нэвтрүүлсэн нь тус банкийг “Шилдэг Интернэт Банк 2013”- аар шалгаруулах үндэслэл болжээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх