"Гацуурт" компаний захирал Л.Чинбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ, түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн залгамжлагч болгохоор бэлдэж байгаа гэх мэдээллийг МАН-ын даргын зөвлөх Н.Дэмбэрэл, судлаач Д.Ганхуяг нар дэлгэсэн билээ.
 
Тэгвэл энэ тухай "Гацуурт" компаний захирал Л.Чинбат өөрийн сошиал хуудсандаа: "Сандрах хэрэггүй. Би улс төрд орохдоо тулбал хэн нэгний хүслээр бус авилгачдыг цэвэрлэж, өөрчлөлтийг эхлүүлэх ард түмний дуудлагаар орно." хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, улс төрд орно гэх мэдээллийг ор тас үгүйсгэсэнгүй, гагцхүү Ц.Элбэгдоржийн хүслээр орохгүй гэсэн нь хачирхалтай.
 
Э.Мягмар
sonin.mn