EC6146-001

Та бүхэнд ажлын амжилт. Танай сайт надад маш их таалагддаг. Би өдөр болгон 2-3 удаа нэвтэрч байнга сонирхдог. Таалагддаг гэхүү дээ. Ингээд өөрийн нэг түүхээс хуваалцмаар санагдсан юм. Би 31 тэй байхдаа нэг бүсгүйтэй үерхсэн юм . Жил гаруй. Тэр надад маш сайн байлаа. Би мэдэрдэг байсан, миний төлөө бол юу ч хийхээс буцахгүй. Би өөрийгээ тэрэнд нэг их сайн гэж боддоггүй байлаа. Ингээд сайхан учирсан 1 жилийн дараа бид саллаа. Энэ бол болох л зүйл. Яагаад гэвэл би түүнд ер н сайн биш юм чинь Эмэгтэй хүн өөрийг нь хайрладаг хүнтэй байхийг хүсдэг юм шиг. Ер нь ч ямар хүн ч тэгэх байх л даа. Гэтэл салаад 2 жил болж байгаа ч би түүндээ хайртай байсым байнаа. Тэрнээс хойш 2 ч хүүхэнтэй учир ургуулсан ч тэрнийг минь гүйцэх намайг хайрлах бүсгүй гарч ирэхгүй л юм . Би даан ч хожуу ухаарлаа.

Тэр маань жирэмсэн том гэдэстэй явж байхад нь их дэлгүүрийн тэнд таарлаа. Бага зэргийн ядрангүй боловч хэвээрээ. Над руу инээмсэглээд нэг л гунигтай хараад нөхөр нь бололтой нэг бахи залуугийн машинд суугаад явсан даа. Би гэж нэг тэнэг толгой түүнийгээ алдсандаа үнэхээр харамсаж байна. Зарим үед би уйлдаг юм. Эр хүн ч гэсэн хайраа санахаараа уйлдаг юм шүү бүсгүйчүүдээ, Биднийгээ хайрла…