Харцага цолны хүндэтгэлд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв
2017/01/23
Монгол улсын харцага цолны хүндэтгэлийн 10 дахь удаагийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэлээ.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарав.
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав –Г.Ганбаатар а.а
2. Э.Оюунболд у.а–П.Батсүх а.а
3. Б.Гончигдамба у.г–М.Бадарч а.а
4. Ц.Содномдорж у.х–Б.Бат-Эрдэнэ а.а
5. Н.Жаргалбаяр у.х–О.Хангай а.а
6. Б.Бат-Өлзий у.х –Д.Анар у.н
7. Х.Гантулга у.х –Ч.Ганзориг у.н
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав–гоц мөргөв
2. Э.Оюунболд у.а –Ц.Содномдорж у.х
3. Б.Гончигдамба у.г–Д.Анар у.н
4. Н.Жаргалбаяр у.х –Ч.Ганзориг у.н
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав –Ч.Ганзориг у.н
2. Б.Гончигдамба у.г–Ц.Содномдорж у.х
Наймын даваа
1. Б.Гончигдамба у.г–Ч.Ганзориг у.н
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/