Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
2017/01/24
2015 оны 12 сарын 11-нд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал, хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн facebook хуудастаа нэгэн ноцтой зүйлийг бичсэн билээ. Тодруулбал тэрээр : "Залуучуудаа, Надад та бүхний дэмжлэг, туслалцаа, share хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж,Монгол улсын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор,УИХ-ын гишүүн агсан, бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож,өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж,аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох сэжүүрээ ч олсон юм гэнэ..." гэсэн юм. Үнэхээр ч үүнээс хойш С.Зоригийг хөнөөсөн хэрэг шуударч, улмаар шүүх иргэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүний амь насыг захиалгаар, онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэн, ялласан билээ.
Гэвч энэ бүх үйл явц өрнөж байх үед УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэг яллагдагчдийг өмөөрч, ганц ч үг дуугаралгүй огт чимээгүй болсон юм. Харин УЕПГ-аас С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулахтай зэрэгцэн, Ш.Отгонбилэг агсны найзуудын эзэмшлийн хэвлэлүүдээр Ш.Отгонбилэгийн үйл хэргийг сайн талаас нь харуулсан баримтат нэвтрүүлгүүд цацагдаж эхлэв. С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг үүсэх үед нэг шуугиантай мэдэгдэл хийгээд л дахин энэ талаар дурьдалгүй чимээгүй болсон Отгонбилэгийн Содбилэг уг хэргийн захиалагчдыг яллах шүүх хурал эхлэх үед л дахин дуугарч магадгүй юм. Юутай ч тэрээр одоо бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай асуусан хэвлэлийнхнээс дөлж, чимээгүй байхыг илүүд үзэж буй бололтой.
П.Энхмандах
www.sonin.mn
Зочин · 2017/01/24
Отгонбилэгээс өөр алах ашиг сонирхолын зөрчил, мөнгө хөрөнгө, зан авир нь эвдэрсэн хүн тэр үед байгаагүй...
Зочин · 2017/01/24
Чиний хошного Гомо Мөнхөөгийн боовны амтыг мартаж чадахгүй загатнаад байгаа юм уу?
zochin · 2017/01/24
энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг
zochin · 2017/01/24
sod bileg daruuhan sain hvv odoo bas oroldoh geed bgaa ym bhdaa
zochin · 2017/01/24
vnen ym mongold alga bolj dee eronhiilogch guai
zochin · 2017/01/24
yaasan ch otgon bileg agsan tiim ym hiih hvn bish yhsen hvn vg heleh bish .soliorch baih ym zorigiin heregt hobogdood bgaa hvnvvs chini otgonbileg agsani malchid bish gee bizdee .batvvl bulgan nar medeh bhdaa odoo morooroo ywaa sod bilegiig helnegdvvleh nvv
Хямралын эсрэг хамтдаа · 2017/01/24
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Neeree · 2017/01/24
Neeree l otgonbileg zahialj aluulsan bol edniih iid sanhuugiin shalgalt oruulj bugdiig ni uhaad huug ni ih hurlaas tatsan ni deer bhoo