Зарим нэг учиртай "толгойнууд" "Таван толгой"-г Үндэснийхээ компанид "өвлүүлсэн нь дээр" гэдэг хувилбарыг хүчтэй ярьж, хамхуул шиг нөхдүүдийг лоббидохыг оролдож байгаа мэдээлэл саарал ордны өрөө бүрээр тэнүүлчилж байна. Хэрэвзээ үндэсний гэгдэх MCS болоод түүний “Энержи Ресурс”-т өгчихвөл Тавантолгойг ашиглах, ашиг шимийг нь хүртгэх ажил ямар нэгэн асуудалгүйгээр урагшлах юм гэнэ. Бас "Тавантолгой нэг их ач холбогдолгүй" тухай ч ярьж.

 

Битгий хуцаад байгаарай. Тавантолгой ач холбогдолгүй гэхийг чинь захын нохой ч зөвшөөрөхгүй. Түүний ач холбогдол хийгээд монголчуудад, монголын эдийн засагт ямар үр өгөөжтэй нөлөөтэй болохыг судлаач Д.Ганхуяг тов тодорхой бичсэн байдаг юм.

 

Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой чинь Монголын ард түмний өмч. Төр өөрөө үүнийг зарлаж хувьцаа эзэмшүүлсэн атал өдгөө хувьцаа эзэмшигчдээс нь хэрхэх тухай ганц үг асуулгүйгээр өрөнд идүүлж өтөнд баригдсан компанид өгнө гэдэг чинь ариун явдал мөн үү.

 

Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой аль хэдий хөдөлчихсөн юм шүү. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар "Тавантолгойн хоолойг боомилохоос өмнө" шүү. Тэд БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Чалко” компанийг сонгон шалгаруулалтаас дэгээдэж авсаныг бүгд мэдэж байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу