Ардчилсан намын дарга З.Энхболд12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.
 
Ардчилсан намын Үндсэн дүрэм, журам, заавар зөрчиж анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхээр очоогүйгээр Төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг үндэслэлгүйгээр хүлээн авсан зэрэг зөрчлүүд гарсан гэж үзсэн байна.