"Анир" студи болон уран бүтээлчид хамтдаа 10-н жилийн ойгоо тэмдэглэлээ
2013/11/07
Дуу бичлэгийн “Анир” sound records нь 2003 онд байгууллагдсан бөгөөд өдгөө 10 нас хүрч буй юм. Тус студи нь энэ хугацаанд монголын дууны уран бүтээлчидтэй тэр дундаа нийтийн дууны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ зэрэг олон нэртэй дуучид “Анир” sound records –оос уран бүтээлийн гараагаа эхэлж одоог хүртэл уран бүтээлээ туурвин хүргэсээр байна.
Мөн энэ хугацаанд дууны уран бүтээлээс гадна дан хөгжмийн бүтээлүүд, кино жүжгийн хөгжмүүд болон хүүхдийн дуу гэх мэт олон төрлөөр урын сангаа баяжуулж ирсэн түүхтэй. Нийт 100 гаруй CD цомгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн иржээ. Үүнд: ТС МУГЖ Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”, МУГЖ Г.Эрдэнэбат “Сэнгүр горхины урсгал” МУГЖ Түвшинтөгс “Бурхан бумбын орон”, МУГЖ С.Жавхлан “Чононгоо”, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ “Хайрын хишиг”, “HIT” цомог “Би Монгол хүн”, МУГЖ Энхзул “Бүүвэйл хорвоо”, МУГЖ Ширмэнтуяа “Ардын дууны цомог” “Уртын дууны цомог” “Зохиолын дууны цомог”, МУСТА С.Баттулга “Амин хайртай", МУСТА Хишигбаяр Дэлгэрмаа “Би чамд хайртай” “Марал буусан шөнө” “Тэнгис хөх салхи”, МУСТА Д.Намсрайноров “Сэвлэг шиг бүүвэй шиг”, Дуучин П.Идэржавхлан “Эрч хүч”, Дуучин Бурмаа “Хайргүй байхын аргагүй”, МУГЖ Ариунбаатар “Илүү ч үгүй дутуу ч үгүй”, Дуучин Түмэн-Өлзий “Сэтгэлийн толь", Classic gem хамтлаг “Миний эх орон”, Voice group “Voice off Mongolia”, "Увертюра" хамтлаг "Удиртгал" цомог гэх зэрэг дууны цомгуудыг гаргаж байсан. 2010 онд МУУГЗ Б.Бямбабаярын хөгжим Ганхуягийн зохиол МОНО Опера мюзиклын хөгжмийн найруулга, 2011 онд Нацагдоржийн хөгжим ДБЭТеатрт тавигдсан “Тунгалаг тамир” романаас сэдэвлэсэн мюзклын хөгжмийн найруулга, 2012 онд “Гэгээн МУЗА 2012” наадмын шилдэг хөгжмийн бүтээл “Тэнгэрийн хүү” зэрэг хөгжмийн томоохон бүтээлүүд дээр ажиллаж байсан.
Түүнчлэн 2010,2011,2013 оны үндэсний их баяр наадмын нээлтийн хөгжмийн найруулга мөн БНХАУ, ӨМӨЗ орон, Казак, Буриад зэрэг зэргэлдээх улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.
Энэхүү хамтлаг уран бүтээлчдийн шинэ бүтээлийг сонсогч олонд хүргэж байгаа "Анир" sound records-н хамт олон 10 жилийн ойн хүрээндээ цуврал томоохон ажлуудыг хийж байгаа юм. Тус студи нь 10 жилийн ойгоо тохиолдуулан хамтлаг, уран бүтээлчдтэйгээ хамтдаа тэмдэглэж буйгаараа энэхүү арга хэмжээ онцлог болж байгаа билээ. Тухайлбал,
11 сарын 01-15-ны хооронд, 1. Хүүхдийн дууны шүлгийн уралдаан: -Дуу бичлэгийн "Анир" стиуди СБД-ийн 135-р цэцэрлэгтэй хамтарч бага насны 3-5 насны хүүхдүүдэд зориулсан уралдаан мөн Бүтээлчдийн болон сонирхогчдын бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авна.
11 сарын 15 Хэвлэлийн бага хурал
11 сарын 18-нд Эрдэм шинжилгээний бага хурал "...Өчигдөр Өнөөдөр Маргааш..." сэдэвт, - Зохион байгуулах комисс, Монголын Урлагийн Зөвлөл, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров
11 сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас "...Өчигдөр Өнөөдөр Маргааш..." хэмээх нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болно. Тус тоглолтонд 3 үеийн шилдэг уран бүтээлчдийн хит болсон уран бүтээлүүд эгшиглэнэ.
11 сарын 24 " УБ палас"-ын концертын их танхимд уран бүтээлчдийн нэгдсэн хаалтын гала тоглолт амьд хөгжимтэй тоглогдоно.
11 сарын 26 "Увертюра" хамтлаг “...ТӨГСГӨЛГҮЙ - ЭХЛЭЛ...” тоглолтоо үзэгчдийн хүслэтээр УБ паласын концертын их танхимд ганцхан удаа тоглоно
Анир студи болон нийт уран бүтээлчиддээ 10-н жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд нийт үзэгч, сонсогч та бүхэндээ баярын мэнд хүргэе. Ингээд та бүхэндээ 10-н жилийн ойн баярын хүндэтгэлийн цэнгүүний фото сурвалжлагаа хүргэж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
Зочин · 2013/11/09
10n jiliin oin bayriin mend
Зочин · 2013/11/09
amjilt husii
Зочин · 2013/11/08
bayriin mend hvrgii
Зочин · 2013/11/08
Uran bvteeliin ilvv ix amijilt xvsie naizuudda.