Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү тэргүүтэй хэсэг хүмүүс өнгөрсөн оны 12 сарын 22-нд буюу ес эхлэх үеэс эхлэн Төрийн ордонг тойрч, Их Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх болсон билээ. Уг ёслол 9 хоног тутам болж буй юм.
 
Таван ес эхэлж буй энэ өдөр морин цагт тэд мөн л Төрийн ордныг гороолов. Энэ удаад  тэдэнтэй УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэгджээ. Тэрээр ихэд даарсан бололтой, ороолтоороо нүүрээ дарсан байв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ч.Явуухүү