“ТҮЦ”: Хэний бизнесийг дэмжиж харин өр төлбөрийн хохирлыг хэн барагдуулах вэ???
2017/01/27
“ТҮЦ”-үүдийг нүүлгэж байгааг иргэд нэлээд бухимдалтай хүлээн авч байгаа. Гэтэл үүнтэй тэмцэх аргаа нарийсгаж урьд шөнө 00.10 минутанд шөнийн цагаар ачиж байгаатай таарсан юм. Сүхбаатарын талбай урд Санктпербург автобусны буудлын ТҮЦ-ыг ачиж үүнээс болоод маргалдаж зураг авч байгааг харсанаар дуу намжсан юм.
Уг нь хотын өнгө үзэмж гэж нэгдсэн журмаар 2014 онд өмнөх хотын удирдлагуудын гаргасан тогтоолын дагуу шинэчилсэн загварын ТҮЦ-үүдийг зээлээр албадан өгсөн. Тус ТҮЦ-ны өртөг зургаан сая төгрөг. Гэтэл ТҮЦ-ны өр төлбөр дуусаагүй байхад 20 сая төгрөгний ТҮЦ өгөх гэж байгаа нь хэний бизнесийг дэмжиж ингэтлээ улайрна вэ. Үйл ажиллагааг нь “дахин” зогсоож, өмнөх зээл дуусаагүй байгааг анхааралдаа авна уу. Хамгийн гол нь хохирлыг нь хэн барагдуулах юм бэ?
Хотын удирдлагууд шийдвэрээ эргэн харж, их хямралын үеэр хэн нэгний бизнесийг дэмжиж ард иргэдийн нуруун дээр дахин өр төлбөрийн дарамт учруулж байгааг бодолцож үзэх шаардлагатай байна. Амьдралаа залгуулах ажлын байрыг нь үгүй хийж байгааг эргэн нэг хараач. Угаас иргэдийн амьдрал хүнд байна, өрнөөс өрний хооронд амьдарч байна.
ТҮЦ-үүдийг ачих ажил өдөр биш шөнийн цагаар ачиж байна. Үүнээс болж нийслэлийн газрын албаны ажилчид болон ТҮЦ эрхлэгчдийн хооронд тэмцэл өрнөж байлаа. Өмнө нь ТҮЦ ачих асуудлаас болж нэгэн эмэгтэй ухаан алдсан мэдээ бид үзсэн. Иймээс асуудал хүндэрч муу мэдээ гарахаас сэргийлж шийдвэрээ эргэн харж иргэдийг дэмжсэн тушаал, шийдвэр гаргана уу.
Хотын дарга С.Батболд ТҮЦ эрхлэгчдийн хүсэлтийг эргэн нэг харна уу.
М.Буян
МАН ЗҮТГЭНЭ · 2017/01/28
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
IRGEN · 2017/01/27
MONGOLD BUSSINES BOLGONIIG BARAG HAVCHIJ SHAHNA TEHED HYTAD BUSSINES BOLGONIIG DEMJIJ IRGEDEE ORLOGO BOL GEJ TSAANAS NI SHAARDAJ BNSHDEE GOE UU