Нам дагаж далдайгсад найраагүй болох уу
2017/01/27
Аль нам олонх болж байна тэр намынхан ажилтай орлоготой байдаг бичигдээгүй хууль өнөөдөр Монголын төрд үйлчилж байгаа. Яг үүнийг болиулахаар болсон.
Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын энэ оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах замаар томилогдох ёстой. Гэвч энэ хууль зөвхөн цагаан дээр хараар бичигдсэн чигээрээ “шарлан” үлдэж байна. Энэ зуур төрийн албаны халаа сэлгээ ялалт байгуулсан намд их бага хамаагүй ямар нэг хэмжээгээр “гавьяа” байгуулсан нэгний халаас руу орж байна. Энэ хэрээр төрийн алба үнэгүйдэж, чадавхгүй болсоор байна. Төрд туршлагатай ажлаа мэддэг албан хаагч хэрэгтэй. Гэвч дөрвөн жилийн циклээр халаа сэлгээ хийгдсээр төрийн албан мэргэшсэн чадвартай боловсон хүчингүй болж байна. Харин МАН-ын бүлгээс энэ байдалд цэг тавихаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж эхэлсэн байна. Хамгийн эхэнд өчигдөр намын бүлгийн хуралдаанаараа энэ асуудлыг оруулж, гишүүдийнхээ саналыг сонссон байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уг хуультай холбоотой тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, бүлгийн гишүүдийн саналыг тусгалаа. Одоо мөрдөж байгаа хууль долоон бүлэг, 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хуулийн төсөл 33 бүлэг, 109 заалттай. Хуулийн гол онцлог нь төрийн албан хаагчийг улс төрөөс хамааралгүй байхаар тусгасан. Иргэдийн гол шүүмжлэл бол “Төрийн алба тогтворгүй, сонгууль бүрийн дараа өөрчлөгдөж байгаагаас төрийн албаны чадвар чансаа муудаж байна” гэдэг. Иймд хуулийн төсөлд “шатлан дэвших” заалтыг голчлон тусгасан. Тодруулбал, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. Яамны газрын даргаар ажиллах хүн төрийн албанд найман жил ажилласан байх ёстой. Энэ нь төрийн албыг чадавхижуулах гол үндэс гэж харж байна” гэв.
Мөн хуулийн төсөлд төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэхээр боловсруулжээ. Жишээлбэл, хууль бус томилгоо хийсэн, ажлаас хууль бусаар чөлөөлснийг Төрийн албаны зөвлөл болон шүүхээр тогтоосон тохиолдолд гарах хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Цаашлаад хуулийн төсөлд төрийн албан хаагчийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой тусгасан байна. Төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хараат бус Олон нийтийн зөвлөл байгуулах юм байна. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын бодлогыг олон хуулиар зохицуулж байсныг шинэ хуулиар нэгтгэн зохицуулах бөгөөд төрийн албаны чиглэлээр Засгийн газрын эрх үүргийг нэлээд өргөжүүлсэн байна. Төрийн албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талд анхаарч ажиллана. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлж, хууль бусаар ажлаас халагдсан, төрийн албаны шалгалтыг хууль бусаар явуулсан тохиолдолд Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг хүчингүй болгохоор тусгасан байна.
Ингэснээр төрийн алба чадваржих юм. Мөн нам дагаж далдайгсад төрийн албанд орох боломжгүй болно.
зочин · 2017/01/28
хэчнээн сайн хууль байгаад манайд хууль хэрэгжих биш дээ.Хууль батлахдаа хүртэл ирц хүрээгүй байхад хүний өмнөөс кноп дарж, хууль зөрчиж баталдаг юм байна ш дээ. ИХ нь хүртэл ийм дампуу байхад хууль яаж хэрэгжих юм бэ?
Хямралын эсрэг хамтдаа · 2017/01/28
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
za · 2017/01/27
Ashgui de
Нямааа · 2017/01/27
Буруу шийдвэр гараж ажлаас халагдсан нь шуухээр тогтоогдвол шийдвэр гаргагч нь хариуцдаг бол хэрэгтэй л хууль болно доо