"Хөлтрөг" нээлтээ хийж МУСТА нэгээр нэмэгдлээ
2013/11/08
“Хөлтрөг” Уран сайхны киноны нээлт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү киноны найруулагчаар жүжигчин С.Болд-Эрдэнэ ажилласан бол зохиолыг түүний эгч С.Болормаа бичсэн юм. Харин гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, СТА Н.Ялалт, О.Долгор, нар тогложээ. Киноны нээлтийн хүндтэй бэлэг бол "Үл таних эмэгтэй", "Өдөр өдрийн нар", "Ану хатан" киноны гол дүрүүдийг бүтээсэн О.Долгорыг МУСТА цол тэмдгээр шагнасан явдал байлаа. Шагналыг МУГЖ, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх Ц.Төмөрбаатар гардуулсан юм.
Киноны уран бүтээлчид эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурхнаас өгсөн бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг үзэгчдэд бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн урд өмнө хийсэн үйлийн үр хүний амьдрал хэрхэн гарч ирж, зовлонгийн үүдийг нээдгийг киноны гол дүр Замилан гэх эмэгтэйн дүрээр харуулжээ. Киног үзсэн анхны сэтгэгдлээсээ уншигч та нартайгаа хуваалцахад, “эх, үр ямагт холбоотой байх ёстой. Ээжийгээ санасан үр ямар их зовж тарчилдаг. Харин үрээ хаясан эх эцсийн мөчид үйлийн үрээ эдэлдэг” гэдгийг харуулжээ. Мөн үүнд нэмж хэлэхэд монгол хүний мэдрэмж, зөн совин гэж ямар хүчтэй байдгийг илтгэсэн бүтээл болжээ.
Ингээд аймшиг, эмгэнэл, хайр энэ бүгдийг харуулсан энэхүү гайхалтай киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэж байна.
Зочин · 2013/11/11
Kinog uzsen nileen yum bodoj tungaalaa hunii setgeld hursen goe kino bolson baina jujigcgin bolderdend amjilt husie
Зочин · 2013/11/11
Aimshgiin kino geed baisan neeh ih aimshIgtai zuil garahgui l yum bainsdeigtai zuil
Зочин · 2013/11/11
Sonin medremj turuulsen goe kino bolson baina juji****d mundag togolson bainshoo