УИХ-н гишүүн Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар ширүүхэн шүүмжлэгчдийн нэг .    Гэсэн ч харамсалтай нь  түүний энэ шүүмжлэлийн ард  томоохон шахааны бизнес байсан гэх шуугиан  газар аваад байна.

 Ардчилсан намын шинэхэн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ түүний чанад хатуу нуусан нууцыг дэлгэж орхих нь тэр.  “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн” хэмээн мэдээлсэн билээ.

 Ц.Нямдорж  гишүүн ч энэ асуудал үнэн гэдгийг өөрөө  батлан “Намайг Хууль зүйн сайд байхад хийгдсэн шахаа” хэмээн хүлээн зөвшөөрлөө.

2003-2006 оны хооронд Цэндийн Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед Анхбаяр гэгч залуу Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбумын шахаа хийж байсан аж. Энэ талаарх бүхий л баримт С.Эрдэнэ гишүүнд бий гэнэ.

Хууль зүйн сайдын нэрээр хийгдсэн шахааг хэн нэгэн өөр хүн биш үнэн ч шударга гэж чээжээ дэлддэг Ц.Нямдорж гишүүний өөрийнх нь хүү болж таарсанд хамаг учир оршоод байна.  Хамгийн итгэж найдаж болох хүн гэж хүндлэгддэг байсан эрхэм гишүүний энэ үйлдэл гадаадад байгаа залуусын дургүйцлийг маш ихээр хүргээд байгаа бололтой.  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаас эхлээд гагаадад  ажиллаж амьдарч байгаа залуус “Цэндийн Нямдоржийн хүү Анхбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоё” гэж сошиал ертөнцөд эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

 Ц.Нямдорж  бол 1990 оноос хойш Монгол Улсад тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон цорын ганц нөхөр. Тэрээр өнгөрсөн цаг үед хийгдэж байсан бүхий л булхай луйврын хэрэгт холбогдож байсан боловч яаж ийгээд л  хамгийн цэвэх хүн болж мултрах нь бий. Ийнхүү хүүгээрээ дамжуулан эрдэнэтэд шахаа хийж байсан атлаа өнөөдөр жинхэнэ эх орончийн дүр эсгэн “Эрдэнэтийн 49 хувийг төр авах ёстой” хэмээн чээжээ дэлдэж, популизм хийх нь шударга ёс мөн үү.  Ер нь Ц.Нямдорж, МАН-ын одоогийн томчууд Эрдэнэтийн 51 хувь дээр хичнээн тэрбум төгрөгийн нойлын цаас, бэлгэвч шахаж байсныг ард түмэн мартаагүй байгаа.

16426416_1275715949179462_693689517_n

16441296_1275715749179482_479002187_n

16443480_1275716509179406_1078283759_n

16443514_1275715945846129_1495393357_n

16467269_1275715952512795_1228092551_n

Www INDER.mn  сэтгүүлч О.Цэлмэг