Хуульч Ч.Баяртуул нэгэнтээ "Өнөөдөр манай нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэнд хувалз шиг шигдчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авлига гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон байна гэдэгтэй би санал нийлдэг. 

Улс төрийн намын санхүүжилт хийгээд авлига хоорондоо шалтгаант холбоотой гэдэг нь батлагдсаар байна. Тиймээс улс эх орон минь авлигаас ангид байж амар амгалан, эдийн засгийн тогтвортой өсөлттэй байгаасай" гэж хэлсэн байдаг юм.

 

 

Энэ энгийн нэг хуульчийн амнаас гарч байгаа үг боловч мөн чанартаа өнөөгийн улс төрийн, улс төрчдийн хийж буй  "санхүүжилт", "хандив" гэдэг халхавчны цаанаа хийгдэж буй авлигын тухай хатуу боловч үнэнийг хэлсэн үг байлаа. Хэрэв энэ талаар хэн нэгэн улс төрч хашгирсан бол тэр нь популизм, дээрээс нь түүний амнаас унасан "сул унгас" л болох байлаа.

 

Гэвч  улс төр сонирхдог, намын гишүүн гэх хэдэн зуун мянган иргэдийн халаасыг тэмтэрч, хандив нэрээр албан тушаалын наймаа хийдэг энэ үзэгдэл яг л хүний нүдэнд үл үзэгддэг аалзны тор болсон. Дөхөж очоод нарийн харвал тэрхүү аалзны тор тод харагдана. Бүүр сүүлдээ нарийн зохион байгуулалтанд шилжиж ялсан нам албан тушаалыг дэлгүүрийн лангуун дээр зарагддаг төрөл бүрийн бараа шиг зарж борлуулдаг болж.

 

Хамгийн сүүлийн жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр цацагдсан МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын ярианы бичлэг батлаад өгнө. Хожмын буюу 2017 оны сонгуулийн зардал мөнгөө төвөггүйхэн олох гарцыг бодож олсон нь энэ. Төрийн албыг төрлийн алба болгох, албан тушаалын модыг амин хувийн болгож нахиалуулах энэ л эх үүсвэрийг шулуухан тавьчихсан нөхдүүд. Хурган даргаас эхлээд хуулийн дээд байгууллага хүртэлх албан тушаалыг үнэлж, түүгээрээ бүхэл бүтэн 60 тэрбумыг босгож чадсан байх гэж бодож байна. Саарал ордноор тэнүүчлэх элдэв хов живэн дунд нэг удирдах газрын даргын суудал тэрбум төгрөг хүрсэн тухай хальт хульт яригддаг юм. Худалдаж авч байгаа нөхөр нь ялихгүй. Гэсэн атал тэрбумаар үнэлсэн суудал худалдан авч байхыг бодоход 4 жилийн турш "шархаа нөхөх"-өө бодох л байлгүй. Ийнхүү ард түмний халаасыг ил далд тэмтэрсээр байдаг ч манайхан хошгирсоор л байх юм. МАН-ын тавьж буй хандивын жүжигт итгэж, хаа байсан Өмнөговь, Ховдоос утас цохиж "Дансаа явуул" гэж байхав дээ. Мөнөөх жүжиг тавьсан засаг нь "Ард түмний сайхан сэтгэл рүү ус цацаж болохгүй. Данс нээж өг" гэсэн юм байх. Ингээд данс нээгээд л иргэд хандивлаад л байж дээ. Харин хандивын мөнгө хаачих вэ? Ард түмэн өөр төл, өрөөлийн өмнө сөхөрч болохгүй гэж байх шиг байна лээ. Гэтэл Ерөнхий сайд нь тэс өөр юм ярьж, өр төлөхөд зориулахгүй өөр юманд зарцуулна гэсэн. Утаа униарыг устгахад зориулах юм байх аа. Энд ёстой долоо хойшоо хар гээч үг зохих байх.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу