Жиргээч гишүүдэд “3d mouse” авч өгцгөөе...
2013/03/05
Хуруувчин “3D Mouse” зохион бүтээсэн гэнэ. Ямар ч нөхцөлд ашиглаж болохоор тун давуу зүйл гэнэ. Тэгэхээр энэ зүйл манай эрхэм жиргээчидэд тун хэрэгтэй зүйл бололтойдог.
Энэхүү “3D Mouse”-ыг ажиллуулснаар та ямар ч давчуу, зай муутай орон зайд дэлгэцэн дээрх курсороо хянаж интернэтээр аялах боломжтой гэнэ. Тэгэхээр УИХ-ын эрхэм жиргээчид давчуухан чуулганы танхимдаа дур зоргоороо жиргэх үүд хаалга нээгдэж байна гэсэн үг. Гадуур, дотуур албан ажилтай явж байхдаа хүссэн үедээ хаана юу хийж байгаагаа тайлагнаад байж болох нь дээ. “Твиттерт тэнэг байхгүй, фэйсбүүкт царай муут байхгүй” гэж орчин үеийн зүйр үг байдаг болсон. Тэгэхээр эрхэм гишүүддээ “3D Mouse” авч өгвөл ямар вэ. Цэцэнгүүдээс ялгарч юуны магад. Жиргээчдийн ертөнц гэж нэрлэж болохоор чуулганы танхимд хэрэгтэй л зүйл юм. УИХ-ын чуулган дээр хулгайгаар жиргэж суудаг цаг үүгээр төгсгөл болж мэднэ. Учир нь “3D Mouse”-ын тусламжтайгаар хэнд ч үл анзаарагдам жиргэж болохоор болсон байна. Бүр муугаар хэлэхэд бүхий л зүйлээ эмх цэгцтэй удирдаад байхаар болж дээ. Тэгэхээр “3D Mouse”-тай байхад УИХ-ын чуулган дээр Твиттерт уйлсан ч болно шүү. Хэзээнээсээ монголчууд жиргээндээ гаргуун улс учраас зарим нэгэнд нь энэ “3D Mouse”-ны хэрэг ч байхгүй биз. Цэцэн цэлмэг хүмүүст элдэв бусын зүйл хэрэггүй тэртээ тэргүй ямар ч үед жиргэж чаддаг “Универсал” хүмүүсийг улс төрийн жиргээчид гээд хэлчихэд буруудахгүй юм. Ямар нэгэн нэмэлт зүйл хэрэггүй учир нь ажлаасаа илүү амьдралаа жиргээнд зориулсан эрхэмүүд ч байгаа шүү. Жиргэж суугаад бусдаар шүүмжлүүлж, бусдыг шүүмжлэх ажил урагштай болно. “3D Mouse”-ыг жиргээний ертөнцөд нэвтрүүлбэл утгаараа хурдан жиргэж болох нь. Тэгэхгүй бол хөгжлөөс хоцорч хулгайгаар жиргэх гээд байна шүү дээ. Эрхэм жиргээчдийн элгийг нь дэвтээж “3D Mouse” авч өгцгөөе. Ингэснээр элдэв зүйлд сатаарахгүйгээр дураараа жиргэх боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь хаана ч жиргэх чадвартай УИХ-ын эрхэм гишүүд инженерийн гайхамшигийг мэдрээд зогсохгүй гайхалтай сайхан жиргээг цаг алдахгүй хүргэдэг болход амар болж магад. .
Э.Баясгалан