UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн үеэсээ олонд танигдсан жүжигчин, хөтлөгч Ч.Ундрал  “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй  ч хосууд хоёр тийш болсон юм.  Тэднийг тусдаа амьдрах болсон талаар нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиан тариад амжсан.

Тэгвэл өнөөдөр “Factnews.mn” сайтад Ч.Ундралын талаар нэгэн таагүй мэдээлэл тавигджээ. Түүнийг “Хөтлөгч Ч.Ундрал айлын нөхөртэй учир ургуулан эхнэрт нь баригдсан уу?” гэсэн гарчигтай мэдээлэл онлайн ертөнцөд гарчээ. 

Жүжигчин бүсгүйг "SBN" телевизийн экс захирал Бат-Оргилтой нэр холбож, хамт байх үедээ эхнэрт нь баригдсан мэтээр нийтэлсэн байх юм. Харин энэхүү мэдээллийн талаар Ч.Ундрал өөрийн фэйсбүүк хуудсандаа "Ийм мэдээлэл тавьсан байна. Энэ бол ор тас худал мэдээлэл. Хүний нэр төрийг ингэж гүтгэж болохгүй. Хэрвээ залруулга гаргаж надаас болон тэдний гэр бүлээс уучлалт хүсэхгүй бол би танай сайттай шүүхдэнэ гэдгээ хатуу мэдэгдэе. Хэрэв үнэн бол айгаад чимээгүй байхсан" гэж бичжээ.

Д.Ана