П.Сэргэлэн сайдаа Ж.Сауле сайдын чинь оруулж ирсэн вакцины улмаас шүлхий газар аваад байна
2017/02/04
Ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэсэг бүлэг нөхөд нийлээд улсад зургаан тэрбум төгрөгийн хохирол учруулаад зогсохгүй шүлхий өвчин газар авахад нөлөөлж, энгэртээ Алтангадас гялалзуулан байна. Тодруулбал өнгөрсөн оны 09-р сард Засгийн газрын 71-р тогтоол гарч яаралтай шүлхий өвчний вакцин худалдан авахаар болсон. Вакцин худалдан авах ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ажилласан байдаг. Улмаар таван тэрбум 760 сая төгрөгөөр “Глобал бизнес линк” ХХК-иар дамжуулан Энэтхэгээс шүлхий өвчний вакциныг худалдан авсан байна. Ингэхдээ хамгийн хямдхан, хамгийн чанаргүй вакцин худалдан авсан бөгөөд уг вакцин нь огт үйлчлээгүй. Үүний баталгаа нь Сүхбаатар аймагт гарсан шүлхий гараад байна.
Шүлхий өвчин нь Олон улсын мал, амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг. Маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, ОУ-ын худалдааны хорио цээрт өвчин. Адуунаас бусад салаа туурайтай амьтан шүлхийгээр өвддөг бөгөөд цаашлаад хүн халдварлах боломжтой маш эрсдэлтэй өвчин юм.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өлзийтийн шанд, цоргод, Говийн тасархай, Хулстай зэрэг газруудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний онош 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсантай холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдан хөл хорио тогтоогоод байна.
Манай улс жил болгон шүлхий өвчний эсрэг вакцин худалдан авдаг боловч энэ жил шүлхий өвчин давтан гарч байгааг мэргэжлийн хүмүүс ийнхүү ярьж байна. Манай улс нь зундаа хөрсөн дээр +60, өвөлдөө -50С хүрдэг онцлог улс юм. Дэлхийн хэмжээнд шүлхий өвчний вакцин үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн улс байдаг бөгөөд хамгийн сайн вакцин нь Франц, ОХУ, БНХАУ- ын үйлдвэрүүд юм. Учир нь тус үйлдвэрүүд нь дэргэдээ Дэлхийн мал, амьтны эрүүл байгууллагын лавлагаа лабораториудтай бөгөөд маш нарийн хяналт, шалгалт, үйлдвэрлэлийн нарийн процессоор дамжин вакциныг үйлдвэрлэдэг байна.
Гэтэл манай улс өнгөрсөн онд хамгийн хямд, муу вакцин авсан нь мэргэжлийн хүмүүсийг бухимдахад хүргэсэн байна. Учир нь өнгөрсөн онд авсан Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцин нь хуурай, сэрүүн уур амьсгалтай манай улсад тохирохгүй гэдгийг олон улсын экспертүүд болон холбогдох мэргэжилтнүүд олон удаа анхааруулж байсан.
Шүлхийн вакцин оруулж ирсэн “Глобал бизнес линк” ХХК-ийн талаар:
“Глобал бизнес линк” ХХК нь 2006 онд 5 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрхлэгч Заяат овогтой Батсүх, түүний эхнэр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хачиг, шавьж, эгэл биетэн судлалын лабораторийн эрхлэгч Гончигоо овогтой Батцэцэг нарын гэр бүлийн компани гээд хэлэхэд болно. Цагаан дээр хараар бичсэнээр бол Авилгын эсрэг хуулийн 4.1.2 Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;- ийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хамааруулахаар заажээ. Тэгвэл төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэдэгт Засгийн газрын 2007 оны Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын зэрэглэл, ангиллыг тогтоох тухай 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ТҮШУ-4 буюу Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн сектор, лабораторийн эрхлэгчийг хамаарахаар заасан байна. Тэгэхээр З.Батсүх болон Г.Батцэцэг нар аль аль Ашиг сонирхлын тухай болон Авилгын эсрэг хуульд хамаарах субъект болж байгаа юм. Одоо Г.Батцэцэг нь тус компанийн захирлаар ажилладаг бөгөөд хамгийн сонирхолтой нь Заяатын Батсүх нь Улсын мал эмнэлэг үржлийн газрын дэд даргаар 2010-2013 онд ажиллаж байсан бөгөөд удирдлаган дор нь ажиллаж байсан хүмүүс одоо ч түүнд үйлчилдэг байхыг үгүйсгэх аргагүй.
Шүлхийн вакцин оруулж ирсэн нөхдүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй холбоо сүлбээ
Шүлхийн вакцин оруулж ирэх тендерийн хорооны даргаар Мал эмнэлэг үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон ажилласан. Энэ бүсгүй 2008-2012 онд Ж.Салуег дэд сайд байхад МЭҮГ-т ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл эртний сайхан танилууд гэсэн үг. Харин тендерт ялж вакцин оруулж ирсэн “Глобал бизнес линк” ХХК-ийн захирал З.Батсүх 2012 онд буюу С.Батболдын засгийн газрын үед МЭҮГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл вакцин оруулж ирэх тендерийн хорооны даргыг даргалж байжээ. Тендерийн хороонд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Батхуяг гэх залуу бий. Тэр залуу “Глобал бизнес линк” ХХК-ийн ажилтан байсан. Одоо МЭҮГ-т ажиллаж байгаа.
Өөрөөр хэлбэл нэг засгийн газарт хамтарч ажиллаж байсан хүмүүс үгсэн хуйвалдаад вакцины тендерийг авчихсан байна.
Энэтхэгийн вакцин чанар муутай, халуун орны вакцин манайд үйлчлэхгүй гэдгийг олон удаа анхааруулан хэлсэн боловч зарим нэг ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд тоосонгүй ээ. “Глобал бикнес линк” ХХК уг вакциныг нийлүүлсэн бөгөөд зургаа орчим тэрбум төгрөгөөр улс хохирчхоод байна. Гэтэл уг вакциныг дэмжиж, балиашиглан тендер зохион байгуулагчид нь шүлхий өвчнийг дарчихлаа гээд баяр хөөр болоод энгэртээ одон медаль гялалзуулж байсан нь ердөө өчигдөрхөн. Одон медалиар гардаад ганц хонов уу үгүй юу нөгөө шүлхий нь дахиад л гарчихлаа. Энэтхэгээс вакцин биш ус авчраад тарьчихсан юм биш үү гэж зарим нэг хүмүүс шүүмжилж байна.
Хариуцлага гэж байдаг бол чанаргүй вакцин нийлүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцдог болоосой. Түмэн олны татвар төлөгчдын халаасыг тэмтэрч таван тэрбумаар чанаргүй вакцин авсан дэд сайддаа П.Сэргэлэн сайдаа хариуцлага тооцохгүй юм уу?
Танк · 2017/02/05
Эд нарын дарамталж тeндeр авна гэж бодож байвал сагсан чинь гарз. Захиалагчаа
Aaa · 2017/02/05
Зондэм
Aaa · 2017/02/05
Зондэм
Зочин · 2017/02/05
Ded said yamar hama bnaa
Зочин · 2017/02/05
Er ni bol saituudtai muudaad neg udaa diilj boldog l yum. Daraa ni uls turd hol yavay gj bodoj bga hun bol hetsuu dee kkkk
Зочин · 2017/02/05
Баттай эх сурвалж энэ нийтлэлийг овоо мөнгөөр тавиулсан гэнэ. Маргааш гоё юм боно. Хүн гүтгээд сайтаа хаалгаад
Зочин · 2017/02/05
Баттай эх сурвалж энэ нийтлэлийг овоо мөнгөөр тавиулсан гэнэ. Маргааш гоё юм боно. Хүн гүтгээд сайтаа хаалгаад
Зочин · 2017/02/05
ха ха бүдүүнкааг алтан гадас авлаа гээд авгай нар атаархасан уу?
Зочин · 2017/02/05
Хуулийханы анхааралд энэ нийтлэлийг хэдэн төгрөгөөр тавиулсныг судлаарай
зочин · 2017/02/05
Хэ хэ Цолмон Саулег томилогдохоос өмнө байсан. Тендерт дэд сайд ордоггүй мангараа. Хуулийн байгууллагад гомдол гаргавал захиалагч будаа. Захиалагч нь тодорхой байна ккк
Өлгий · 2017/02/05
Албан үүрэгээ сайн биелүүлж яваа төрийн түшээдийг гүтгэх хэрэггүй байх. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад газар дээр нь очиж ажиллаж байгаа ганц ажлаа сайн хийж яваа сайдыг гүтгэх хэрэггүйдээ. Доргио сайт бол хүн гүтгэж мэдээлэл оруулж мөнгө олдог болсон байна. Мэдээлэл оруулсан хүний тухай яагаад байхгүй байна. Хүн гүтгэх өөрөө хуультай...
Haha · 2017/02/05
Za iim ineedtei zahialgatai medeelel oruulhaasaa icheech. Heden haaltiin gereegeer amia zogoogsod. Ene vaktsin chin ter Ded saidtai yamar hamaa bainaa. Mal emneleg urjliin gazriin heltsiin darga yamar erh medleeree tendert noloolj chadahiin. Mal emneleg urjliin gazriin dargiin ner end yagaad durdagdahgyi bgaan.
Zochin · 2017/02/05
Сайтууд хүн гүтгэж мөнгө оболкъёо болъ
Zochin · 2017/02/05
Сайтууд хүн гүтгэж мөнгө оболкъёо болъ
Zochin · 2017/02/05
Сайтууд хүн гүтгэж мөнгө олохоо болкёо
Zochin · 2017/02/05
Сайтууд хүн гүтгэж мөнгө олохоо болкёо
Zochin · 2017/02/05
Сайтууд хүн гүтгэж мөнгө олохоо болкёо
Зочин · 2017/02/05
Болортуяа Цолмонтой муугийг чинь мэднэ. Энд дэд сайд ямар хамаатай юм бэ? Дэд сайдуудад тэндэрт ордоггүй юм. Худлаа дэд сайдаар оролдож шоудахаа боль. Энэ вакцин чинь Саулег томилогдохоос өмнө орж ирсэн за
Zochin · 2017/02/05
Yadaj ene salbaraar toglohgui bh heregtei bna shuu dee. Sar shine bolloo suhbaatariinhan zolgoltoo hiij chadah uu? Shiliin bogd altan ovoo ruu shine saraar ochih humuus ch ochij chadahgui ni. Uul ni ulsiin hunsnii ayulgui bdal, tsaashlaad ulsiin ediin zasagtai holbootoi. Vaktsin nertei us oruulj ireed bga yum bish biz
Zochin · 2017/02/05
Yadaj ene salbaraar toglohgui bh heregtei bna shuu dee. Sar shine bolloo suhbaatariinhan zolgoltoo hiij chadah uu? Shiliin bogd altan ovoo ruu shine saraar ochih humuus ch ochij chadahgui ni. Uul ni ulsiin hunsnii ayulgui bdal, tsaashlaad ulsiin ediin zasagtai holbootoi. Vaktsin nertei us oruulj ireed bga yum bish biz
Zochin · 2017/02/05
Yadaj ene salbaraar toglohgui bh heregtei bna shuu dee. Sar shine bolloo suhbaatariinhan zolgoltoo hiij chadah uu? Shiliin bogd altan ovoo ruu shine saraar ochih humuus ch ochij chadahgui ni. Uul ni ulsiin hunsnii ayulgui bdal, tsaashlaad ulsiin ediin zasagtai holbootoi. Vaktsin nertei us oruulj ireed bga yum bish biz
Зочин · 2017/02/05
ugaasaa hamgiin zawharsam salbardaa
Малын эмч · 2017/02/05
Сххбаатар аймагт ОХУ-аас авсан вакцины үлдэгдлийг тарьсан байсан юм билээ. Дорнод аймагт ч мөн адил. Буруу мэдээлэл тавиад байх юм аа
иргэн · 2017/02/05
хариуцлага тооцооч. тэгэхгүй бол наад улс орон чинь сүйрлээ. Одоо халуун дээр нь энэ вакцинаар тоглож олон мянган малчидаар даажин хийсэн хүмүүсийг, эрдэнэтийн 49%-г луйвардаж ард түмнийг улаан цайм доромжилж байгаа хүмүүст хариуцлага тооцоочээ
Иргэн · 2017/02/05
МАН мэргэжлийн ЗГ байгуулна гэж их шоудсан, ард олон иргэсэн.Гэтэл...бага ангийн орос хэлний багш гэх энэ казак авгай Дэд сайдаар томилогдсон. Урьд нь дэд сайд байсан ажлаа мэднэ гэнэ ээ чааваас, МАН-ын 180 000 гишүүд дотр МАА-гаа сайн мэргэжилтэн мэргэжилтэн байхгүй болоод бага ангийн багшийг дахин дахин томилоод бна уу. Түүнийг томилогдоход ХХААЯ-ны ажилтнууд маш их баяртай бна гээд л шоудаад байсан, тендер мэндэртээ гаршсан түүнийг тойрч "Баасны хар батгана мэт шавсан нөхөд нь бичээд байсан юм болов уу чааваас. Уяач, бага ангийн багш хоёр энэ том салбарыг удирдахаар энэ мал амьтны шүлхий, мялзан, галзуу бөхөн, зээр, зэрлэг амьтдын олон арван халдварт өвчин гарахаас ч яахав дээ