Эцэг эхээс заяасан төрхөндөө орсон дуучин Т.Баясгалангийн шинэхэн зураг
2013/11/11
Дуучин Т.Баясгалан анх ангийнхаа хүү Самандын Жавхлантай хамтран “Мөнхрөх биш дээ хоёулаа” дууг дуулснаар олонд хамтдаа 5-6 дуу дуулаад тангараг тасарч, одоо хамтдаа дуулах нь байтугай нэг ширээнд ч хамт суудаггүй хоёр.
Т.Баясгалан анх дуулж эхлэхдээ Улсын начин, уртын дуучин Түвшинжаргалын нууц хүүхэд гэж ярилцлага өгч овгоо солиулснаар түүний дуулиантай амьдрал эхэлсэн. Аварга Сүхбат, “АПУ” Батхүү, “Болор цом”-тон Мөнхбат болон нэгэн нэлээн сайн эртэй холбогдон дуулиан тарьж байв.
Ганц бие сайхан хүүхэн, сайн дуучин Т.Баясгалан нэг үе олны анхааралд байсан ч Кёкүшюзан Батбаяртай сууснаар сураг алдарсан. Хааяахан гялгар сэтгүүлд жаргаж яваагаа гайхуулан ярьж, далайн эрэгт хуримласнаа, уруул хамраа буцааж хэвэнд нь оруулснаа ярьж суудаг “хоббитой”. Хатуу нийгмийг зөөллөн аргадан дуулж яваа сайхан дуучин гэж магтуулдаг байсан МУГЖ Т.Баясгалан улстөрчтэй сууснаар бизнес эрхлэн Налайхын ойролцоо карер ухаж, хатуу нийгэмдээ “хатуухан” бизнес эрхэлж яваа. Уран бүтээлээ бараг л орхисон гэж хэлж болно. “Өвөлжих хун”, “Хан тэнгэрийн хайр” гэсэн хэдэн дуу дуулж, кино концерт хийснээс өөр уран бүтээл хийгээгүй. “Хоёр дуу дуулснаас хоёр хүүхэд гаргасан нь надад хэрэгтэй” гэж дуучин Баясгалан ярьсан гэсэн сураг байсан. Эмэгтэй хүний хувьд тэр нь зөв ч байж болох юм.
Юутай ч анх аав ээжээс заяасан хамар уруулаа “голж” урууландаа гель шахуулж, хамраа өндөрсгөсөн Т.Баясгалан жилийн өмнө эргээд хамар уруулаа төрөлх байдалд нь оруулсан. Эцэг эхээс заяасан төрхөндөө орсон дуучин Т.Баясгалангийн шинэхэн зураг.