44 настай Чен Юнгуан гэх энэ бүсгүй өнгөрсөн 11 жилийн турш үсээ нэг ч удаа тайруулаагүй аж. Одоо түүний үсний урт 200,3 см болжээ. Харин эмэгтэйн биеийн өндөр нь 158 см аж.

Тиймээс үсээ газар чирэхгүйн тулд толгой дээрээ ороож боодог байна.





Чен бүсгүй урт үсээрээ бахархах дуртай бөгөөд 2005 оноос эхлэн толгойноосоо унасан үсээ цуглуулж эхэлжээ. Энэ нь бараг жилдээ 50 тонн үс цуглардаг аж.






Чений үсийг худалдан авахыг олон хүн санал болгож байжээ. Хамгийн өндөр үнэ нь 20 мянган юань /3200 доллар/ хүрч байжээ. Өдөр бүр үсээ арчилдаг түүнд цагаан үс байдаггүй.




Урт үсээ угаахын тулд бараг 1 цаг зарцуулдаг байна. Түүнчлэн хатаахын тулд хагас цаг зарцуулна гээд арчилгаа ихтэй. 4 хоногт нэг угаахдаа шар айргаар угаадаг бөгөөд гялгар хар үсний нууц үүнд байгаа гэж Чен бүсгүй ярьжээ.