“The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн Х “Рояль Кэстл”  хорооллын 13 давхраас унаж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 29-нд гарсан. Хэрэг болох үед талийгаачтай хамт 11 хүн байсан гэдэг.  

 “The Colors” хамтлагийнханы ар гэрийнхэн нь талийгаачийн үхэлд хамтлагийн найзууд нь буюу тэнд байсан хүмүүс буруугүй,  тэрээр өөрөө сэтгэл санааны гутралд орсон байсан учраас золгүй байдлаар амиа алдсан гэдэг тайлбар өгч байгаа аж. 

 Мөн энэ хэрэг золгүй явдал байсан нь орон сууцны хяналтын камераар батлагдсан учир хар тамхины хэргээс салгаж шалгахаар болжээ. Харин хэргийн газар байсан 11  хүнийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Г.Наран 

zaluu.mn