УИХ-ын гишүүн Д.Гантулга орон нутагт ажиллаж байгаа.  Тэрбээр өчигдөр Дорнод аймагт ажиллаа.  Тэрбээр төрийн албан хаагчидтай уулзаж, тэдэнд тулгараад байгаа бэрхшээл, түүний гарц, шийдлийг ярилцсан.  Үүний дараа  Дорнод Их сургуулийн оюутнуудтай уулзсан юм.

Улмаар “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд залуу малчин  н.Гантулгад 50 эм төлөг гардуулан өгсөн.  “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд аймаг бүрт нэг залуу малчинд  50 эм төлөг өгөх батламжийг гардуулж байгаа бөгөөд 4-р сарын 15 гэхэд эм төлийг өгөх ажээ.  

Үүний дараа УИх-ын гишүүн Д.Гантулга  Дорнод аймаг дахь Морин спорт, залуу уяачдын холбооны салбарын хуралдаанд  оролцов. Уг хуралдаанаар Дорнод аймаг дахь Морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүнийг сонгох ажиллагаа болсон.  Улмаар  С.Батхүүг Дорнод аймаг дахь Морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүнийг сонгосон.  

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга  Дорноговь аймагт ажиллах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.