“Uvertura” хамтлагийн цомгийн баяр Хэнтий, Дорнод аймагт боллоо
2017/02/09
“Uvertura” хамтлаг “Монгол минь...” цомгийн баяраа Монгол бөхийн өргөөнд хийсэн. "Залуу малчдыг дэмжих аян"-ы хүрээнд хийгдсэн энэхүү тоглолт Монголын улсын 21 аймагт тоглогдохоор даваа гарагт Хэнтий аймагт, өчигдөр Дорнод аймагт тус тус тоглов. Танхим дүүрэг үзэгчтэй, дуу бүрийг даган дуулсан тоглолтууд үзэгчдэд Монгол хүн гэх омогшлыг төрүүлж байв.
Хамтлагийн залуу тоглолтын орлогоос 50 эм төлөг авч залуу малчинг дэмжих зорилгоор бэлэглэж байгаа. Хэнтий аймагт залуу малчин А.Нямдаваад 50 эм төлөг гардуулан өгсөн бол Дорнод аймагт н.Гантулгад 50 төлөг өгсөн байгаа.
Нийт 21 аймгийн 21 залуу малчинд тус бүр 50 эм төлөг өгөх юм. Харин тоглолтыг үзсэн үзэгч бүрт хамтлагийн “Монгол минь...” цомгийг өгч байгаа бөгөөд бид тоглолтоос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэх болно.