Б.ОЧИР

Амьд явахад юм юм л үзнэ. Ардын намаас сонгогдож, томилогдсон нийслэлийн хоёр дарга хоёр тийшээ харчихаад доод хүмүүс нь ажил хийхэд ихээхэн төвөгтэй байгаа бололтой.

Тэр хоёр дарга бол НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нар юм. Энэ ажилд очсон өдрөөсөө л дайтаж эхэлсэн хоёрыг хүн бүхэн мэддэг болжээ. Харин тэд юу булаалдаад ингэтлээ өстөн мэт үзэлцээд байдгийг хэлэх хүн одоогоор алга. Юутай ч ингэжж уулзаад л, эргэж хараад хэвлэл, бусад юмаар бие биеэ “нухдаг” гэнэ. Хамги йн сүүлд сар гаруйн өмнө гар барилцаад, одоо болвё гээд салжээ. Мөн Су.Батболд “...Хэдхэн сар тэсчих л дээ” гээд салсан ч мөн л өмнөх харилцаа хэвээрээ үргэлжилж байгаа талаар амтай болгон л ярьж байна. Энэ ч яахав.

Хоёр эрийн дунд шалтгаан байгаа болоод л ингэж буй биз. Харин МАН ялаад дэвшүүлсэн “Жаргалтай Улаанбаатар” төсөл хөтөлбөр ийм дарга нарын дундаас олигтой хэрэгжих найдвар хэр зэрэг бол...

Эх сурвалж: www.polit.mn