Хар сарнай хамталгийн дуучин С.Амармандах  Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнээс гарч явахдаа ОХУ-ын дипломат төлөөлөгч Наганоь Артём Валентинович гэгчид зодуулсан билээ.

 

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181.2.1-т зааснаар танхайн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар эхлэн шалгаж байсан ч хэргийг хаасан байна. Тодруулбал зодсон, зодуулсан талууд харилцан тохиролцжээ. Улмаар С.Амармандах  ОХУ-ын элчин сайдын төлөөлөгчөөс 300 000 000,  хотын удирдлагуудаас 300 000 000 төгрөг тус тус авсан гэдгийг батлав.