Монгол эх орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой “Сувдан Сондор-8” соёл эрдэм шинжилгээний аялалыг өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн нутгаар хийжээ.

Энэхүү аялалыг Монголын Соёл яруу найргийн академи, Лувсанданзанравжаа академи санаачлан зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газар, “Нью жуулчин турс” ХХК дэмжин оролцсон юм. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио, “Өнөөдөр” сонин, www.news.mn зэрэг байгууллагууд мэдээллийн түншлэгчээр хамтран ажиллажээ.

Уг аялалын үеийн гэрэл зураг болон олдворуудыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 8-ныг хүртэл Монголын үндэсний түүхийн музейд 11.00 цагаас нээгдэнэ.

Х.Даваа