"Нүүрс" хөтөлбөрийн улмаас ял сонссон Л.Гансүх суллагджээ
2017/02/10
Сүүлийн үед хэвлэлүүдээр “Нүүрс” хөтөлбөрөөс хууль бусаар мөнгө идсэн хэргээр шүүхээс ял авсан Л.Гансүхийн асуудал хэд хэд сөхөгдөн гарч байсан билээ.
Хорих газраас Ерөнхийлөгчид хандан захидал илгээсэн тэрбээр энэхүү хэргийн улмаас шүүхээр яллагдаж гурван жил зургаан сарын ял авсан байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг өнөөдөр сулласан талаар өмгөөлөгч Ц.Баасандорж хэллээ.
Өмнө нь Л.Гансүх нь магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өдөр /2017.02.10/ Төв аймгийн Мөнгөн морьт суманд түүнийг магадланд хамруулж, суллах эсэх шүүх хурал болж, ийнхүү суллах шийдвэр гаргажээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.АМАРБАТ "Л.Гансүхийг магадланд хамруулахад шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. "Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн гэж байсан юм.
Зочин · 2017/02/12
Гансүхийн гэх "нүүрс"ний зохиомол хэрэг угаасаа хэрэг биш гэдэг нь харагдаж л байсан шүү дээ. Харин стратегийн гэх ордуудын асуудлаас эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний хахууль авч оффшор бүсэд хулгайн мөнгөө байршуулсан, гадаад оронд үл хөдлөх хөрөнгө байршуулсан С.Баяр, Баярцогт мэтийн хулгайчуудыг л хайр найргүй "байх ёстой газарт нь хадгалах" хэрэгтэй. Энэ их баялагт хэнийг эзэн суулгачихаад, улс орноо энэ их өрийн тамд уначихаад хоолойгоор нь хоол яаж орж байнаа оффшорчингуудаааааа. цайрчихсан новшнууд
Muu huurniudees ulzii in mungiig avch Ulsaa Bayan bolgomoor baina.bayartsogt metees ulzii has mungiig avyaaaaaaaaaaaaaaaa · 2017/02/11
UAaAaaBfhvcgkhdgkjc