Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ
2017/02/10
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан явдал байлаа. Үүний дараа Зөрчлийн хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ анхны намрын чуулганаар 34 удаа хуралдаж, Байнгын хороод 140 удаа хуралджээ. Энэ хугацаанд 22 бие даасан хууль баталж, 190 хуульд өөрчлөлт оруулж, зээлийн хэлэлцээр гурвыг хэлэлцэн, 59 тогтоол баталсан байна.