АН-ын VII их хуралд"UB palace"-д өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Их хуралд 2854 гишүүн оролцож байна. 

 Их хуралд оролцож байгаа төлөөлөгчид АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батамжиллаа. Ийнхүү АН-ын  дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэд тамгаа гардууллаа.  

 Ардчилсан намын дарга З.Энхболд тамгаа шилжүүлэхдээ “Ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан, ардчилал эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч журмын нөхөддөө баяр хүргэе.

 

Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан мянга, мянган гишүүд, их хуралдаа ирсэн гишүүддээ талархаж байна.

 

Ардчилсан нам УИХ сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна.

Олигарх, оффшорчдоосоо салж чадсан Ардчилсан намын гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно. Ардчилсан намын дарга С.Эрдэнийг 2020 оны УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийг ерөөе” хэмээлээ.

 

Шинэ даргын нэрийг УДШ-д бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгов.