Надад сэтгэл санааны зовлон минь ихдээд байна. Яриад зөвлөлдчих дотны найз ч алга. Байлаа ч нөхөрт маань дургүй болохоор өгөх зөвлөгөөг нь бараг гадарлаж байна.

Яагаад өөрийгөө муу эхнэр гэж буруутгаж бодвоо гэхээр нөхрийн араас ирж байна уу хэзээ ирэх юм гэж байн байн залгалаа гэж. Бас нэг найз нь цаана нь дуугараад байхад яриулаагүй чишш энэ тэр гэж байгаад байхгүй гэж худлаа ярихаар нь би уурлаад ууртай смс бичсэн. Энэ 2 шалтгаан. Араас нь залгах дэмий гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ гомдоод байдаг юм. Би 4 жил амралтгүй ажиллаад 7 хоног л амарч байхад ганц өдөр ч хоол хийчихдэггүй. Үд хүртэл унтаад босоод л гараад явна нэг ажил хийх гээд яваад байгаа юм.

Би ажилтай нөхөр тогтмол ажилгүй хүүхэдгүй сүүлийн хэд хоногт би эмнэлгээр яваад завтай байсан юм.

Ер нь энэ хүн надад сэтгэлгүй юм болов уу. Иймэрхүү юмны дараа намайг байнга буруутгана орилж гуагчина миний муу муухайг дуудна. Яагаад ингэв гэдгийг асуух бүү хэл боддог ч гүй байх. Ингэж орилж хэрэлдэж бөөн юм болчихоод эргээд аргадаж ярилцаж уучлалт гуйдаггүй юу ч болоогүй юм шиг байдаг. Би л хэлсэн үгэнд нь шаналж эмтэрч хоолой зангирч орондоо ороод буруу хараад уйлж өглөө дов болсон нүдтэй босно. Намайг л буруутгана найз нөхдөө өмөөрнө. Тэр ч байтугай салсан эхнэр нь юм бичээд байхаар нь бас над руу энэ хүнийг асууж смс бичихээр нь хүний амьдралд битгий оролцоо гэсэн чинь нөгөө хүүхэн нь тэнэгтээд хэрэлдээд би ч бас мөчөөгөө өгөөгүй.

Тэгтэл тэрийг мэдчихээд нэг найзтайгаа ирснээ тэр найзынхаа хажууд намайг л буруутгаж загнаж орилж орилж явсан. Олон иймэрхүү зүйл дээр хараад намайг ямар 1 юм боллоо гэхэд миний талд орохгүй л хүн байна даа гэж бодох боллоо бас салах тухай. Тэгтэл ганцхан би л ингэж бодоод энэ хүн ийм зан араншингаа хэвийн гэж боддог ч гүй яваад байдаг юм болвуу гэж бодох юм.

Ярилцая гэхээр өнгөрсөн баларсан юм ярих гэлээ гэх байх л даа. Одоо би бүр гомдоод дуугарахаа ч больсон. Орныхоо 2 захад унтаад л босоод гараад явна. Секс ч сүүлийн үед хэрэлдэж муудалцаагүй байхад ч багасаад 7 хоногтоо 1 л хийж байгаа байх. Гэрийнхээ бүх юмыг би зохицуулдаг байлаа. Яагаад би гэж бодохоор 00 цаас ч авахаас дургүй хүрнэ.

Сална гэхээр надад асуудалгүй эхэндээ шаналах л байх бас хадмуудаа өрөвдөх юмаа.

 

cekc.mn