Надад үргүй гэж худлаа хэлсэн юм болов уу?
2013/11/12
Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Би энэ сайт их уншдаг хүмүүсийн нийтлэл, амьдрал, жаргал зовлон гээд л. Энэ удаад харин өөрийнхөө талаар бичихээр шийдлээ.
Надад их сонин баярламаар ч юм шиг уйлмаар ч юм шиг зүйл тохиолдоод байна. Би одоо 21 настай жирийн л нэг бүсгүй. Саяхан 8 сарын сүүлээр найз залуутай болж бид их л жаргалтай байлаа. Хамгийн эхний асуудал гэвэл тэр маань үргүй гэдгээ надад хэллээ, маш олон эмнэлэгээр явсан эмчлэгдэх аргагүй гэж би эхлээд салъя гэж бодож байлаа. Үр хүүхэдгүй яаж амьдрах вэ гээд. Гэтэл би удахгүй жирэмсэн болсноо мэдлээ үнэхээр шоконд орж бүр бараг л нүд орой дээрээ гарна гэдэг нь боллоо. Би найз залуугаа хуурах нь битгий хэл өөр хүн рүү хардагчгүй байсан. Маш их гайхаж түүндээ хэллээ тэр ч гэсэн шоконд орж байсан. Хамгийн гайхалтай нь бүр 2 ихэр байдаг м байна. Би гэдэг хүн анхныхаа хүүхдийг ихэр төрүүлнэ гэж боддог байсан болохоор баярлаж бас хажуугаар нь үнэхээр их гайхлаа. Бид 2 салсан тэр намайг өөр хүнтэй унтсан гэж ойлгосон байх үнэндээ би үнэхээр үнэн ч байсан. Саяхан надруу залгасан зүгээр л ярьмаар санагдсан гэсэн би зүгээр л түүнд төрөхөөр минь генийн шинжилгээ хийлгээрэй би чамд үнэн ч байсан л гэж хэлээд тасласан. Эцэг эх минь ч мэдсэн намайг загнаагүй харин ч ойлгосонд би их л баяртай байгаа. Одоо ч гэсэн хамгийн жаргалтай байна. Миний асуух гээд байгаа зүйл бол надад үргүй гэж худлаа хэлсэн юм болов уу? Эсвэл үргүй мөртлөө хүүхэд гаргасан тохиолдол байна уу?