УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент анхныхаа улирал буюу намрын чуулганы үйл ажиллагааг албан ёсоор хаасан.
 
Энэ УИХ-д МАН-ын гишүүн 65, АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 тус тус сонгогдсон билээ.
 
Тэгвэл эдгээр гишүүд УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаанд хэрхэн оролцсон тухай статистик гарчээ. УИХ бүрэн эрхийнхээ эхний улиралд нийт 169 цаг хуралдсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэг ч цаг таслах юм уу? гадаад, дотоод томилолтоор явж, чөлөө авалгүй ажлаа хийжээ. Түүний ард УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яваа бөгөөд тэрээр нийт 161 цагийн хуралдаанд суусан байна. Мөн Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан 159 цаг, Н.Амарзаяа гишүүн 157 цаг тасралтгүй хуралдаа оролцсон аж. Харин УИХ-ын хамгийн хариуцлаггүй гишүүнээр Б.Наранхүү аанай л тодорч байна.
 
Тэрээр 169 цагийн ердөө 26 цагт нь  чуулганы хуралдаанд суусан бөгөөд 74 цагийг нь тасалж, 21 цаг гадаад томилолттой, 32 цаг орон нутагт томилттой байжээ. 2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-д ч тэрээр хамгийн олон цаг ажлаа тасалдаг гишүүн нь байсан бөгөөд үүнийгээ нэгэн телевизийн ярилцлагад оролцох үеэрээ :"Ойлгохгүй асуудалд цагаа дэмий үрж байхаар ойлгодог ажлаа хийгээд явж байсан нь дээр.
 
Амьдрал цаана чинь үргэлжлээд байна. Хийх юм их байна шд" хэмээн тайлбарлаж байлаа. УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь бүрэн дунд боловсролтой, "Мон -Уран" компаний үүсгэн байгуулагч, эзэн бөгөөд Дундговь аймгаас хоёр удаа парламентад сонгогдоод буй нэгэн юм.
 
Ч.Явуу
sonin.mn