“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүйд хүрэх үү
2017/02/17
Эдийн засгийн хүндрэлээс гарахаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусламжийг авах тал дээр судалж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Үүний хүрээнд ОУВС-ийн санхүүжилтийн ажлын хэсгийн төлөөлөл хоёр дахь удаагаа манай улсад ажилласан. Ингэхдээ Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаар ярилцсан тухай эх сурвалжууд өгүүлж буй.
Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ажлын хэсэгтэй ажиллаж "Standby credit facility" болон "Standby arrangement" гэсэн хоёр төрлийн санхүүжилтийн хөтөлбөрийн алинд нь хамрагдах эсэхийг шийднэ гэж байсан ч хэлэлцээрийн явцад дээрх төрлүүд өөрчлөгдөж “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хувилбар яригдаж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байна.
Энэхүү хөтөлбөр нь гишүүн орнууддаа дунд болон урт хугацааны төлбөрийн тэнцлийн хүндрэлээс улбаатай суурь эдийн засагт үүссэн гажуудлыг бүхлээр нь даван туулахад тусламж үзүүлэх зорилготой хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөр аж. Мөн тус хөтөлбөр нь “Stand-by” хөтөлбөрөөс илүү урт хугацаатай байдгаараа онцлогтой юм. Дээд хугацаа нь дөрөв хүртэл жил байдаг бөгөөд 4.5-10 жилийн хугацаатай сунгах боломжтой байдаг байна.
"Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд эхлээд зээлдүүлэгчтэй
МАН ЗҮТГЭНЭ · 2017/02/17
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Энд дарж үзнүү гэсэн дээр дараад уншихгүй бнаа · 2017/02/17
Энл дарж