“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярын тухай янз бүрийн яриа их гардаг. Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй билээ. Харин хамтлагийн ахлагч гэдгээрээ хамгийн түрүүнд гүйж явдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог” байх.

Исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагтаа ороод түүний амьдрал олны өмнө ил байдаг гэхэд болно. Харин үүнээс өмнө нь тэрбээр үсчин, гоо сайханч, дуучин, бүжигчин хийж явсан. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй юм. Үүнээсээ болж шантралгүй өөрийн хичээл зүтгэлээр өнөөгийн энэ амжилтад хүрсэн билээ.

Дуучин бүсгүй  "Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан удаатай. Түүнийг бүжгийн тал дээр хэнийг ч дагуулахгүй гэдгийг “Киви” хамтлагийн клипүүдээс харагддаг.

Монголд өөрсдийн дуу хоолой, стиль имижээрээ бусад уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чаддаг Укагийн хувийн зургаас энэ удаа нийтэлж байна.

Д.Ана