Амьдрал маань шинэхэн төрсөн охиноор л холбогдож байх шиг
2017/02/20
Би одоо хоёр хүүхдийн ээж болсон. Нөхөртэйгөө хэвийн харилцаатай байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо байсан. Учир нь би нөхрөө араар нь тавиад баригдсан юм. Өмнө тэр хүн намайг огт хайрлахгүй, анхаарал халамжгүй нэгэн байсан учир хэсэг зуур миний толгой эргэн өөр эртэй түр холбоо тогтоосон.
Харин үүнийг нөхөр мэдсэнээс хойш бид хоёрын хувьд ямар ч утгагүй амьдрал эхэлсэн. Бид юм л бол хоорондоо хэрэлдэх болсон. Сүүлдээ бие биенээ ч тоохоо байж, зүгээр нэг гэрт хамт амьдардаг хүн л болж хувирсан.
Салая гэж хоёулаа шийдсэн ч үр хүүхдээ бодсоор өнгөрсөн хоёр жилийн хугацааг ардаа өнгөрөөжээ. Одоо энэ амьдрал маань шинэхэн төрсөн охиноор л холбогдож байх шиг. Охин томроод бид хоёр өмнөх шигээ л нэг гэрт хамтран амьдрагч шиг байх тэнэг амьдралыг хэрхэн өөрчлөхөө ч мэдэх арга алга. Охид бүсгүйчүүд минь хайр халамжгүй эртэй гэрлэн хожим нь над шиг ийм амьдралыг битгий бий болгоорой.
Зочин · 2017/02/21
Эмэгтэй хүнийг яасан аймар доромжилдог юм бэ
kuka · 2017/02/20
Yun zewvvn ym be ta nar emegtei hvniig ingej muuhai helj bolohgvi
жо · 2017/02/20
Хуцдаг халтар яа вэ? Бөгсөө чирсэн гичий минь зайлаарай
Зочин · 2017/02/20
Uil muil geed baih umgui. Hend ch l tohiolddog um bn.
Зочин · 2017/02/20
Өөрийн чинь хийсэн үйл л бна.