Үр шигээ бодож, амь шигээ санаж бяцхан охинд амьдрал хайрлая
2013/11/13
Хаврын хүүхэд хурдан бойждог гэж үнэн юм билээ. Цэцэг навч дэлгэрсэн тав дугаар сард төрсөн охин минь 4 сар хүртлээ үеийнхээ хүүхдүүдийн адил эрүүл саруул, цовоо бойжиж биднийгээ баярлуулж байлаа.
Нийслэлийн нэгдүгээр амаржих газар 49 см, 3400 грамм жинтэй эрүүл саруул охин төрж, бид гурав дахь үрээ өлгийдөн авч байсан нь саяхан мэт. Сар болгон хийдэг төлөвлөгөөт “Тавт вакцин” гэх нэртэй сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит өвчнөөс сэргийлэх вакциндаа хамрагдах хүртлээ буюу 2013 оны өнгөрөгч есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл охин минь эрүүл, энх байсан. 4 сарынхаа вакциныг хийлгэсэн охин минь дараа өдрөөс нь таталт өгч эхэлсэн бөгөөд өнөөдөр "West syndrome" буюу “Тархины архаг хүчил төрөгчийн дутмагшил” гэсэн онош сонсоод хоёр сар болж байна.
Энэ өвчин нь вакцины сөрөг нөлөө нярай хүүхдийн тархийг гэмтээснээс үүсдэг нярайд тохиолддог хамгийн хүнд хэлбэрийн тархины өвчин. Эмчлэгддэггүй өвчин гэж байдаггүй ч харамсалтай нь манай улсад эмчлэх боломжгүй. Өчнөөн олон хүн Монголд эмчлэхгүй гэнээ гэж аргаа барж, хэлэх үггүй сууж байсныг өнөөдөр бид давтаж байна.
Амьд явахад аргатай гэдэг дээ гээд охиноо хүн болгочих санаатай сайн гэсэн эмч, эмнэлгийн үүдийг хонон өнжин сахисан ч боломжтой бол гадагшаа яв даа гэсэн үг л сонслоо. Боломжтой бол гэж үү? Боломжгүй бол яах вэ... энэ л үг гол зурсаар хоёр сар өнгөрлөө.
Өнөөдөр охины минь шинжилгээний хариуг харсан Япон улсаас эмчилнэ гэж мэдэгдсэн ч эмчилгээний зардал 90 сая орчим төгрөг гэснийг сонсоод бууж өгөхийг хүссэнгүй. Дараагийн эмнэлэгтээ хандсан юм. БНСУ-ын “Когеа” дээд сургуулийн дэргэдэх эмнэлэг 60 сая төгрөгөөр охиныг чинь эмчилж чадна гэж хэлсэн нь 90 саяын дэргэд бага дүн ч, май гээд гаргаад өгчих мөнгөтэй хүн хэд байх билээ.
Бид охиноо хөлд, хэлд орохыг харахыг хүсэж байна. Охиноо аав ээждээ энэрэлтэй, ард түмэн улс орондоо хэрэгтэй хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж байна. Охиноороо хүн хийхийг хүсэж байна. Бидэнд туслаач, охиныг минь эмчлэхэд сэтгэлээ зориулаач.
Өөдөсхөн чинээ, хуруун чинээ жаахан охины минь зовиур өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг хараад суух сэтгэл, зүрх ямар ч аав ээжид байхгүй. Эмчилгээний мөнгөгүй гээд хугацаа алдах эрх бидэнд алга. Сүүн сэтгэлт ээжүүдээ, үрийг минь үр шигээ санаж амьдрал хайрлаач.
Дэлхийн өнцөг буланд суугаа сайн санаат Монголчуудаа, аминаас амь гуйж ирсэн амьдрахаар тэмцэж буй миний бурхан үрийг минь он удаан жил аав ээжтэйгээ хамт байхад нь туслаач.
Та бүхнийхээ дэмжлэгээр, сайхан сэтгэлийн хүчээр охиноо бид эдгээнэ, эмчлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бид охиныхоо эмчилгээний үйл явцыг цаг тухай бүрт нь http://www.facebook.com/amgalan.zumber хаягаар мэдээлж байх болно.
Хандивын данс: Төрийн банк: 10250024165 ХААН банк: 5099106868
Тусгай дугаар: 153-154 руу Handiv гэсэн мэссэж илгээх. Нэг мессэж 350 төгрөг.
Холбоо барих утас:8604-0505, 8605-5500, 9666-7812, 8810-9935
Зочин · 2013/11/15
Энэ эмнэлгийхэн хүний нулимс зовлонгоор цадах болоогүй л юм байх даа. Боломжоороо хандив өгөхийг сайхан сэтгэлт монголчуудаасаа хүсье. Төрөөс төрсөн тэрбумтнуудаа та нар брендийн 50саяын цүнх бариж байхаар нэг ч гэсэн хүүхдэд буян болно ш дэ.
Зочин · 2013/11/14
ervvl mendiin yam yamar arga hemjee avch bgaa ve zov baktsin hiisen yumuu emnelegt ch itgej bolohgvi bolj dee
Зочин · 2013/11/14
Ymar uchirtai ym be yagaad iim ym bolchwoo baktsin hiilgeh zow vv buruu yu
Зочин · 2013/11/14
huurhiiduu tegeheer vaktsin hiilgeh ni buruu ym bn