АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн  гэх хэрэгт холбогдсон  Ч.Баттуулд холбогдох шүүх хурал яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд үргэлжилж байна. Түүнийг 2012 оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт  буруутгаж байгаа.  Түүнд холбогдох  хэрэг шүүхээс хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж ийнхүү гурав дахь удаагаа шүүхийн  шатанд ирээд байгаа юм. Ч.Баттуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээсээ хэд хэд буцсанаар хэргийн дахин шалгасан билээ.

Уг хэрэгт сэжиглэг­дээд байгаа Ч.Баттуул нь "Би энэ хэргийг үйлдсэн. Зургаан удаа буудаж хө­нөөсөн. Бас цогцсыг нь шатаасан. Хэдэн яс үлдэ­хээр нь цасанд булчихсан байгаа" гэх утга бүхий мэдүүлгийг цагдаа нарт өгч байсан юм.

Х.Даваа