Тахиа жилийн өнгийг ингэж тодорхойлж байна
2017/02/21
Д.Чойжамц: МОНГОЛЧУУДАД ОЛОН САЙХАН ЗҮЙЛ ИРНЭ
/Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнтэргүүн,хамба лам, гавж/
-Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр, Цагаан сарынбаяраар монголчууд юу анхаарвал зохилтой вэ?
- Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шигирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэйбайна. Цагаан сар бол монголчуудын олон зууны турштэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жааханзавсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол хүн хэн бэ гэдгийг Цагаан сар, Наадам хоёрилэрхийлдэг. Бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгааэнэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайханбаяр.
Шинэ цагт цагаан сарын утга бэлгэдэл улам өргөжиж байна. Улаанбаатар хотод 21 аймгийн ард түмэн аж төрж байдаг. Жилийн турш ах дүү хамаатансадантайгаа уулзаж амжихгүй байх нь ч бий. Цагаан сараар уулзаж, үр хүүхдүүдээтанилцуулдаг болсон. Энэ бол их зүйлээс, элдэв муу зүйлсээс сэрэмжилж сэргийлдэг. Уламжлалт баярын бас нэг сайн тал ирээдүйн элдэв барцдаас гэтэлгэж байгаа хэрэг юм. Ахасихсээ хүндэтгэх сайхан ёсолгооноос гадна ахан дүүсээ таних их баяр юм. Баяр ёслол хэмхэмжээтэй байдгаас шинийн 3-ны өдөртөө идээ будаагаа хураадаг онцлогтой. Шашин номынүйл шинийн 15 хүртэл үргэлжилдэг. Ард иргэдийнхээ засал номыг 15 хоногийн турш хийдэгонцлогтой.
Ингээд айлчлан ирж буй гал тахиа жилдээ Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Ж.Гончигсүрэн: ЮМТАЙ БАЙЯ ГЭВЭЛ ХЯМГАДАХНЬ ЧУХАЛ
/Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч/
-Гарч буй жил бүр өөрийн гэсэн онцогтой байдаг. Тахиа жилд юуг анхаарах ёстой вэ?
-Тахиа өндөглөдөг амьтан. Алтан гахай жил гэдэг шиг үр хүүхдэд ээлтэй, өсөн дэвших ирээдүйтэй сайхан жил байна. Зурхайн ёсонд хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож “Салан дагцал” буюу “Үхэр” зургаа гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар болоод дөрвөн улирлын эхэнд хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Аянга цахилгаан, салхи жавар элбэг байна. Ер нь монголчууд бид эрдэм боловсролоо хичээх учиртай. Өөрөө өөрийгөө боловсруулах, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах нь чухал.
Ж.Шинэндэнцэл: САР ШИНЭЭ САЙХАНУГТВАЛ ТУХАЙН ЖИЛДЭЭ САЙН ЯВДАГ
/Жанчивдэчинлэн хийдийн хамба лам/
-Гарч буй тахиа жилийн өнгийгтодорхойлохгүй юу?
-Алтан унжлагат гал тахиа жилийн өнгийгхарвал хотол олноороо элбэг дэлбэг ажилүйлс нь бүтсэн сайхан жил болох шинжтэйбайна. Ер нь монголчууд эрт дээр үеэс өрх гэрболгон жил жилийнхээ өнгийг өөрсдөөтодорхойлохын тулд сар шинээ сайхангаргадаг заншилтай. Тухайн улс орон, айл өрх тус бүрнээ жил жилийг сар шинийн өдрүүдээрбэлэг дэмбэрэл ерөөлөөр дүүрэн байлгаж тухайн жилдээ сайн сайхан байх өнгийгтодорхойлдог. Мөн гал тахиа жилнээ газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийншим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн. Мөн монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхынучир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Монголын ард түмэн урт удаан насалж, эвэетэй байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Д.Нямсамбуу: НАР, САРНЫ ТООЛЛЫГТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХЭЭС ХАМААРНА
/“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж/
-Цагаан сар ойртож байна. Цаг хугацааныхувьд зөв, буруу гэсэн маргаан байнгагардаг. Та юу гэж үзэж байна?
-Шар зурхай ёсоор нэгдүгээр сарын 20-ноосхоёрдугаар сарын 20-нд хооронд Цагаан сарбуюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтохиодог. Энэ нь нар, сарны тооллыг тохируулж буй л хэрэг. Түүнээс биш ирээдүйд 2026 оныхавар ч юм уу, умардын циклон түлхүү түрээд, Монгол орчмын цаг агаар олон жилийндунджаас илүү хүйтэн болохыг тооцож мэдээд Цагаан сараа хойшоо хийж буй хэрэг биш. Дэлхийн тойрсон олон арван хиймэл дагуулаас авсан хэдэн сая мэдээллийг хамгийн суперкомпьютерүүд тооцоод ч Катрина хар салхины прогнозыг зургаан цагаас илүү хийж чадахгүйбайсан юм шүү дээ. Нэгдүгээр сарын 20-нд илүү хүйтэн байсан. Хоёрдугаар сарын 20-нд цагагаар нэлээд уярсан байна. Бидний амьдран суугаа бүст дэлхий нартай харьцах тусгал, өдөруртасч, богиносохоос хамаарч хэсэг хугацаанд дулаан, хэсэг хугацаанд хүйтэн байдаг. Дулаан байх хугацааг нь зун гээд хүйтнээс дулаанд шилжих завсар үеийг нь хавар гэжнэрлэсэн байна. Товчдоо байгальд өөрт нь яг одоо хавар эхэллээ гэж үзэх товгор, хяналтынзүү үгүй бөгөөд хаврын эхэн сар гэж бид л дунджилж, зохиож, нэрлэдэг гэсэн үг. Нийтийнтооллоор бол бүр гуравдугаар сараас хавар эхэлнэ. Хаврын урь бол Төгсбуянт зурхайгаартав хоногийн өмнө орсон шүү дээ.
О.Оюунчимэг: ОНЦГОЙ ЗАСАЛТАН ОЛОНБАЙНА
/Зурхайч, академич/
-Гарч буй гал тахиа жил зурхайд ямартөлөвтэй буув?
-Монголчууддаа XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн мэндийг дэвшүүлье. Нэрнээсээ эхлээд нийт ардад минь ээлтэйсайхан жил байх болов уу. Айлчлан ирж буйтахиа жилийн төлөв зурхайн зурлагад залууст /дунд суудалтай/ сайн. Нялхаст /түмэнолон/ дунд, өвгөд хөгшдөд /дээд суудалтай/ муу болой. Дээд ихэс энэрэхүй бээр улсорноо тэтгэн эдийн засаг, сайжрах ч хямралүргэлжлэх нигуртай. Газар шим өгөөж сайтай. Хүнс ногооны гарц арвин, газарт байгалийнгамшиг буй.
-Засал номын тухайд та юу хэлэх вэ?
-Тахиа жилд онцгойлон анхаарах засалтай хүн олон байна. Үүнд:
А. Туулай
-дүсгэр буюу их харш.
Б.Морь, хулгана
-шишид бага харш
В.Үхэр, могой
-Ивээл жилийн буюу түнсүм засалтай.
Г.морь,
цагаан жил буюу лочар ургах жил тул гэм их гэж зурхайд буужээ.
Мөн хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засалтай. Могой, морьжилтнүүд наши дүрсүмийн засалтай /өвдөх, үхээрт орших/ тул тухайн жилтнүүд хаана, хаанаа анхаарч засал номоо сайтар уншуулах хэрэгтэй. XVII жарны “Алтан унжлагат” галтахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж санасан хүсэл ньсэтгэлчлэн бүтэх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ард түмний минь өлзийжаргал тэгж байх болтугай.
Цэцэгмаа · 2017/02/21
Шинэндэндэв бол арчаагүй зантай лаидаа
Zochin · 2017/02/21
Ghuhal medee bna
99119304 · 2017/02/21
Ghuhal medee bna