Сэтгүүлчдийн баярын өдрөөр “Шонхор суваг” телевиз хаагдлаа
2013/03/06
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч, хөгжсөний 100 жилийн ойн өдөр “Шонхор суваг” телевиз хаагдсанаар энэ өдөр тус телевизийн хамт олны хувьд баярын бус харин хар өдөр боллоо.
Учир нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Гуравдугаар сарын 1-ний өдрөөр “Шонхор суваг” телевизийн “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэх тогтоолыг өнөөдөр ирүүлсэн байна. Ингэснээр уг телевиз цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа бөгөөд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн талбарт өрнөж буй үйл явдлыг шударга өнцгөөс, үнэн бодитоор, элдэв цензургүйгээр хүргэж ирсэн мэдээллийн суваг нэгээр хасагдлаа.